Хөлрөлтийг хэрхэн багасгах вэ?

Өчигдөр 17 цаг 53 минут

Хөлрөлтийг хэрхэн багасгах вэ?
 
Халуун өдрүүд үргэлжилсээр их хөлрөлт таньд саад болж байна уу? Хөлрөлт гэдэг нь бие өөрийн биеийн дулааныг тэнцвэржүүлж буй нэгэн хэлбэр юм. Гэвч хөлс ихээр ялгарах үед биед таатай байдаггүй шүү дээ. Үүнийг байгалийн аргаар багахан ч гэсэн бууруулах арга бий.
 
Нэг.     Хөлрөлтийн эсрэг тос, түрхэцийг унтахын өмнө хөлс ихээр ялгаруулдаг хэсэгт түрхэх. Энэ нь хөлс ялгаруулах нүхийг шөнийн явцад хааж өдөр нь хөлсийг гадагшлуулуулдаггүй байна. Энэхүү аргыг хэдэн өдөр дараалж хийснээр үр дүнд хүрэх аж.
 
Хоёр.  Хөлсийг гадагшлуулах материалтай хувцас сонгож өмсөх. Хувцас цайвар байх тусмаа нарны гэрлийг ойлгож халууныг өөр дээрээ бага авна.
 
Гурав. Хөлс ялгаруулахад нөлөөлдөг хоол хүнснээс татгалзах. Үүнд сонгино, сармис, согтууруулах ундаа, каффейн (кофе, цай, сэргээш төрлийн ундаанд ихээр агуулагдана), халуун ногоотой хоол хүнс, зайрмаг. Ялангуяа та кофе ихээр уудаг бол багасгах нь зүйтэй юм. Учир нь кофенд агуулагдах каффейн нь гарны алга, хөл, суганы дор орших булчирхайд нөлөөлж хөлөргөдөг байна.
 
Дөрөв. Хөлс бага ялгаруулахад тустай хоол хүнсийг түлхүү хэрэглэх. Үүнд усархаг хүнсний ногоо болон жимс, жишээлбэл; цэцэгт байцай, бууцай, броколи, усан үзэм, тарвас зэрэг орно. Мөн калциар баялаг сүүн бүтээгдэхүүн, оливийн тос, овьёос, алмонд самар, чихэрлэг төмс, банана, ногоон цай зэрэг нь хөлсийг бага ялгаруулдаг байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна