ПСЖ Неймарыг Иван Ракитич, Коутиньо, 40 сая еврогоор наймаалцахаас татгалзав


Каталоны “Барселона” баг бразил довтлогч Неймарыг энэ зундаа багтан өөрийн болгохоор ПСЖ багтай хэлэлцээр хийж байгаа билээ. Тэд Фелипе Коутиньо, довтлогч Усман Дембеле нар дээр 40 сая евро өгөх санал тавьсан ч татгалзсан хариу аваад байсан. Тэгвэл сая өмнөх саналаа бага зэрэг өөрчлөн Фелипе Коутиньо+Иван Ракитич+40 сая евро гэсэн санал тавихад Францын баг мөн л татгалзсан хариу өгчээ. ПСЖ-ийн спортын захирал Леонардо энэ саналыг нь авч хэлэлцэхээс ч татгалзсан гэнэ. “Барселона” энэ зун “Атлетико”-гоос довтлогч Антуан Гризманныг өндөр үнээр авч, мөнгө муутай болсон тул наймаанд өөрсдийн хөлбөмбөгчдөөс оролцуулах сонирхолтой байгаа ажээ.   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна