УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 2020 оны улсын төсөв 2  их наядын алдагдалтай байгаа

2020 оны улсын төсвийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Мөн өргөн нэвтрүүлгийн хуулийн төсөл түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх гол асуудлын нэг нь Монголбанкны ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг чөлөөлөх асуудал байгаа. Үүнд Шударга иргэдийн нэгдсэн эвсэлийн нам байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “2020 оны улсын төсвийн тухай хуульд хэт өндөр төсөв өртөгтэй байна. Нийт 30 гаруй объектын жагсаалтыг гаргасан. Ердийн хэмжээнээс 3 дахин өндөр өртөгтэй байна.  Зарим нь 4,5 дахин өндөр өртөгтэй байна гэж бид үзэж байна.

Монгол улс саарал жагсаалтад орсон байгаа энэ цаг үед иргэдийн амьжиргаа, багш нарын цалин, ахмадуудын тэтгэвэр тэтгэвэрийг нэмэх шаардлагатай байгаа энэ цаг үед энэ мэтчилэн шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг хасах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, гаалийн шинэчлэл нэрийн дор нийт 70 гаруй тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр оруулж ирсэн байна. Үүнийг 2020 онд тэвчиж болох зардал гэж бодож байна. Зарим аймгуудад 17 тэрбумаар эмнэлэг барина гэж байна. Гэтэл 5 тэрбумаар эмнэлэг барьж болж байгаа. Хэт өндөр төсөвтэй байна. Мөн олон замуудыг төсвийн хөрөнгөөр барина гэж тусгасан байна. 2020 оны улсын төсөв 2  их наядын алдагдалтай байгаа” гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.