Европын холбоо Умард Солонгост тавих хоригоо сунгалаа


Европын холбоо АНУ-ын жишгээр Умард Солонгосын эсрэг хоригоо сунгасан тухай Европын холбооны зөвлөлийн мэдэгдэлд дурджээ. Хоригийн арга хэмжээ БНАСАУ-ын эрх бүхий албан тушаалтнууд болон хуулийн этгээдүүдэд үйлчилнэ.

Хоригийг дахин сунгахаар болсон нь энэ улс цөмийн зэвсэг, баллистик пуужингаа боловсруулах ажлаа үргэлжлүүлж байгаатай холбоотой юм байна. Европын холбооны зөвлөлөөс 57 хүн, хуулийн 9 этгээдийн хөрөнгийг царцааж, хилийн чанад руу гарах эрхийг нь цуцалсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна