Америкт бизнес эрхэлж буй монголчуудын тѳлѳв байдал

Хүний нутагт бусдын эрхшээл дор ажиллаж байсан монголчууд аажимдаа ѳѳрсдийн бизнесээ босгон баялаг бүтээж эхэлсэн нь анхаарахгүй байж болохгүй үзэгдэл юм. Монголчуудын үнэт зүйл болох :

-дасан зохицох чадвар
-бусдын эрхшээл дор ажиллах дургүй чанар 
-эрсдэлээс айдаггүй зоримог зан

энэ үзэгдэлд хүчтэй нѳлѳѳлж байна. “United Mongolia” АББ ын “Шинэч” багийнхан АНУ д бизнес эрхэлж буй монголчуудын мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор монголчууд олноор суурьшдаг Виржина, Мериланд, Чикаго, Висконсин, Миссиури, Миннесота, Денвэр, Юта, Сиэтл, Сакраменто, Сан- Франциско, Лос -Анжелос, Лас -Вегас зэрэг муж ,хотуудаар 2016, 2017, 2018 онуудад 3 удаа аялан нийтдээ 230 орчим бизнесийн мэдээлэл цуглууллаа. Хэдийгээр амаргүй байсан ч энэ нь гадаадад байгаа монголчуудын талаарх анхны мэдээллийн багц юм. Бид энэхүү мэдээллүүд дээрээ тулгуурлан “Шинэч-1”, “Шинэч-2” сэтгүүлийг хэвлүүлж олон нийтийн хүртээл болгосноос гадна “Шинэч-3” сэтгүүлийг тодорхой шалтгааны улмаас хэвлүүлж чадалгүй удаж байгаад хүлцэл ѳчиж байна. Гэхдээ тун удахгүй энэ сэтгүүл хэвлэгдэх болно. Хэдийгээр бүх бизнесийг хамарч чадаагүй ч бага хэмжээний статистик мэдээллийг эндээс харж болно. 

1. АНУ д монголчуудын эрхэлж буй бизнесийн тѳрлүүд:

-Хоолны газар ресторан
-Барилга
-Хумсны салон
-Чулууны үйлдвэр
-Хими цэвэрлэгээ угаалгын газар
-Үл хѳдлѳх хѳрѳнгийн зууч
-Хүнд даацын автомашины тээвэр
-Ачаа тээврийн үйлчилгээ
-Авто засвар, үйлчилгээ
-Авто машины худалдаа
-Гоо сайхны дэлгүүр
-Санхүүгийн зѳвлѳх үйлчилгээ
-Эмнэлгийн үйлчилгээ
-Гоо сайхны салон
-Хуулийн зѳвлѳх үйлчилгээ
-Мэдээллийн технологи
-Бариа засал, иллэгийн үйлчилгээ
-Даатгалын үйлчилгээ
-Цэцгийн дэлгүүр
-Үсчин
-Кабелийн үйлчилгээ
-Снуукер биллиардын газар
-Эрүүл мэндийн даатгал
-Дуу бичлэгийн студи
-Автомашинаар хоол хийж хүргэх үйлчилгээ
-Зочид буудал
-Иогийн сургалт
-Интэрнет худалдаа
-Нүүлгэх үйлчилгээ
-Циркийн сургууль
-Хүүхдийн тоглоомын газар
-Автомашины зогсоолын үйлчилгээ
-Шинжилгээний лаборатори
-Шүдний эмнэлэг
-Оёдлын цех
-Бизнесийн даатгал
-Татвартай холбоотой үйлчилгээ
-Хиймэл үс болон гоо сайхны худалдаа
-Цэвэрлэгээний бизнес

2. Хот хотуудын монголчуудын бизнесийн голлох чиглэл

*Вашингтон ДС орчимд

 -Чулууны үйлдвэр
-Барилгын үйлчилгээ

*Чикаго хот орчимд

-Хүнд даацын авто машины тээвэр
-Хумсны салон

*Сиэтл хот орчимд

-Барилгын үйлчилгээ
-Цэвэрлэгээний бизнес

*Сан Франциско хот орчимд

-Хоолны газар
-Хими цэвэрлэгээ угаалгын газар

*Лос Анжелос хот орчимд

-Хүнд даацын автомашины тээвэр
-Ачаа тээврийн үйлчилгээ

*Сакраменто, Юта хот орчимд

-Хоолны газар “Суши” ресторанууд олонхи байлаа

3. Америкийн хэмжээнд монголчуудын голчлон эрхэлж буй бизнесийн тѳрлүүд:

-Эдгээр хотуудаар явж мэдээлэл бүрдүүлэхэд хот болгонд болон нийт хэмжээнд хоолны газрууд тэр дундаа “Суши ресторан”-ууд нийтлэг байв

-Хүнд даацын автомашины тээвэр буюу Тракны бизнес одоогоор хамгийн түгээмэл байгаа. Гэхдээ тэд дотроо 3 тѳрѳл байна. 

а.5 болон түүнээс дээш Трактай компани
б. 1-3 хүртэл Трактай овнер операторууд
в. Хувиараа болон бусдын Тракаар тээвэр хийдэг жолоочид

-Чикаго хот орчимд бараг 80 орчим хумсны салон ажилладаг бѳгѳѳд, хүний тоотойгоо харьцуулахад Денвэр хотод хумсны салон нилээд байдаг

-Сүүлийн жилүүдэд Үл хѳдлѳх хѳрѳнгийн зуучлал, Даатгалын бизнес руу монголчууд нилээд хүчтэй орж ирж байгаа. Юта хотод Барилгын бизнес нь Үл хѳдлѳх хѳрѳнгийн зуучлалын мэргэжилтэнтэй хамтраад ажиллаж байгаа нь бизнесээ ѳргѳжүүлэхэд нилээд сайнаар нѳлѳѳлж байна. Мѳн онлайн худалдаа нилээд ѳргѳжиж байгаа.

Нэг. ГАДААДАД БИЗНЕС ЭРХЭЛЖ БУЙ МОНГОЛЧУУДЫН ДАВУУ ТАЛ ХИЙГЭЭД ИРЭЭДҮЙН БОЛОМЖ

*Гадаадад бизнес эрхэлж буй монголчуудад хэд хэдэн давуу чанарууд бий болжээ. 

1. Ѳѳрийгѳѳ сургаж, хѳгжүүлж байж бизнесээ эхлүүлж байна
2. Тэд бизнес эрхэлсэнийхээ татварыг хугацаанд нь тѳлдѳг
3. Шаардлагатай бол бизнесийн эрсдлээсээ хамгаалах даатгалд хамрагдаж байна
4. Бизнесээ ѳргѳжүүлэхээр зээл авахын тулд зээлийн түүхээ сайн байлгадаг
5. Үйлчлүүлэгчтэй маш сайн харилцаж сурсан
6. Ѳрсѳлдѳѳнд ялах хамгийн том магадлал нь үйлчилгээний чанар гэдгийг маш сайн мэддэг
7. Том зах зээл дээр илүү том орон зай эзлэхийн тулд ганцаараа бус, бусадтай хамтарч зүтгэх нь сайн боломж гэдгийг тэд ойлгож эхэлж байна

*Гадаадад бизнес эрхэлж буй монголчууд 3 тѳлѳвт оршиж байна

а. Зах зээлийн багтаамжаа мэдэрч, цаашдаа улам хѳгжин ѳргѳжиж амжилтад хүрэх зорилготой бизнесменүүд
б. Ѳѳрийн бизнес нь боломжийн байгаа боловч цаашдаа хэрхэн хѳгжиж ѳргѳжих арга боломжоо мэдэхгүй, мэдээлэл дутмаг байгаа бизнесмэнүүд
в. Эрхэлж буй бизнес нь амьдралын хэрэгцээ шаардлагыг нь хангаж байгаа болохоор энэ хэвээрээ байхыг хүсэгчид

3 сая хүнтэй зах зээлээс 330 сая хүнтэй зах зээл дээр бизнесээ эрхэлж буй монголчууд олон боломжуудыг харж мэдэрч байгаа. Энэ том зах зээл дээр монголчууд бид ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳѳд байх биш, боломжуудаа хамтатган ѳргѳжѳѳд хамтарч ажиллах нь илүү том боломж мѳн. Хэрвээ Америкийн бизнесийн зах зээл дээр хүчтэй гарч ирэх аваас дэлхийн аль ч оронд бизнес нь тэлэх боломж байдаг.

Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.11.06
87.231.5.99
elbegee

xel ix muutai yum baina lee tegeed mongol negniixee ajiliig xiideg