Б.Одбаяр Монгол руу буцах замдаа БНСУ-аар дайрахгүй явбал хэргийг Прокурорт шилжүүлнэ гэв

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр буюу өнгөрсөн пүрэв гарагт онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд гар хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр Өмнөд Солонгосын цагдаад саатуулагдсан талаар өмнө нь бид мэдээлж байсан.

Тэгвэл Инчеон хотын цагдаагийн хэлтэс Бямба гарагт хохирогч эмэгтэй ажилтнуудаас мэдүүлэг авсан тухайгаа өнөөдөр буюу Даваа гарагт мэдээллэв.

Korean Air компанийн ажилтнууд болсон хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн гэнэ. Тэд “Хэргийн улмаас сэтгэл санааны хохирол амссан тул халдлага үйлдэгч этгээдүүдийг шийтгүүлэх хүсэлтэй” гэж гомдол гаргасан тухай Инчеоны цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Цагдаа нар Д.Одбаяр болон иргэн “А” нарын дипломат халдашгүй статусыг гүйцэд шалгалгүй суллан явуулсан гэж олон нийтийн зүгээс шүүмжлүүлээд байгаа.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авчээ. Мөн тус агентлаг Б.Одбаяр нь "Би энэ явдалд хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой" гэж мэдүүлсэн талаар бичжээ. 

Өмнөд Солонгосын тал арваннэгдүгээр сарын 1-нд түүнийг Индонез руу нисэхийг нь зөвшөөрч, цааш явуулсан ба Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Индонезод болох Үндсэн хуулийн шүүхийн хуралд оролцоод буцах замдаа БНСУ-аар дайрч дахин мэдүүлэг өгөхөөр болсон байна.

Yonhap агентлагийн мэдээлснээр хэрвээ Б.Одбаяр нь Монгол руу буцах замдаа БНСУ-аар дайрахгүй, өөр нислэгээр шууд явбал ямар ч мөрдөн байцаалт явуулалгүйгээр хэргийг Прокурорт шилжүүлэх аж. Тус улсын хуулиар бол энэ тохиолдолд 1 жилийн хорих ял оноох юм уу 3 сая воноор торгох заалттай аж. 

 

 

 

Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.11.04
150.129.143.31
Зочин

ЗӨВ ШОРОНД ХИЙЛГЭХ ЁСТОЙ ШҮҮ ХҮЧИНДҮҮЛЭХ ШАХСАН БҮСГҮЙД АМЖИЛТ ХҮСЭЁМАНАЙ МОНГОЛЫН УЛС ТӨРЧИД БАНЗАЛ ХҮЧИН ХИЙДЭГ МАН НАМЫН ЯНХАНУУДБАЙДАГ ЮМ