СЗХ-ны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ

2019 оны 11 сарын 05

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улс Саарал жагсаалтад орсонтой холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох санал, шийдвэрээ хэлсэн. Миний хэлсэн саналтай холбогдуулан СЗХ-ны дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм байна” гэв. 

Ийнхүү гишүүдийн асуулт, хариултын дараа санал хураалт явуулснаар тус байнгын хорооноос СЗХ-ны дарга С.Даваасүрэнгийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив. 

Үргэлжлүүлэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 05
43.242.242.24
Занданшатар огцор

Чадвартай шударга зарчимч төрд байх ийм хүнийг ажлаас халж байдаг. Харамсалтай байна. Занданшатар Нямдорж 2 хариуцлагаа энэ хүн рүү чихэж цэвэр үлдэнэ гэж бодсон юм байх даа. Үхэвч үмхийгээ тавихгүй гэгчээр Занданшатар сонгууль болохын хооронд бас нэг цүнх баригчаа ажилтай болгох нь. Өөрөөр нь ажлыг нь өгүүлдэг сонгодог жишээ. Зандангуай өөр шигээ бялдууч ашиг сонирхол харсан хүнийг ажилд авч төр битгий гай болоорой. Таны гай дуусаагүй шүү. Монгол төр маань Занданшатар Хүрэлсүх Баттулга мэтийн хулгайч луйварчин хорчин казиночдоор дүүрчээд. Өөртөөгөө адил хүмүүстэй ажиллах гэж үхэхнээ.