Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулахыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхыг гишүүд дэмжлээ.

Тэрбээр Монгол Улс 2004 онд ФАТФ-д элссэн. 2017 оны долдугаар сард манай улсыг саарал жагсаалтад орох эрсдэл үүссэнийг мэдэгдэж, даалгавар өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх гэж чадах ядахаараа хичээн ажилласан. 2017 онд Монгол Улсын 40 үзүүлэлтийн тал нь хангалтгүй байсан бол 2019 онд техникийн талын үзүүлэлтүүдээ өөд нь татсан гэсэн хариу гарсан. 

Хоёр дахь удаагаа бид саарал жагсаалтад орж байна. Юунаас болов, юу болоод өнгөрсөн бэ гэдгийг ажлын хэсэг байгуулаад судлах хэрэгтэй. Энэ Монгол Улсын ирээдүйн хувь заяанд хэрэгтэй. Би хариуцлагаа хүлээнэ, зугтаж алга болохгүй. Би ярих ёстой зүйлийнхээ аравхан хувийг ярьж байна. Улс төр, гадаад харилцаа, хөрөнгө оруулагчдад хандаж байгаа харилцаа гээд олон зүйл байна. Энэ бол ганц байгууллагын асуудал биш, тогтолцооны асуудал" гэсэн юм.

Харин гишүүд өөр байр суурьтай байснаар түүнийг огцруулж, мөн Засгийн газрын нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох ёстой гэсэн санал гаргалаа.

Т.Хэрлэн

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.