Бүтээн байгуулалтад бүү атаарх

Cонгууль ойртоод солиорол бүр гаарах нь. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэж ярьдаг байсан Н.Энхбаяр хүртэл “их амлалт” зэхээд хууль мууль ч яасан юм бүү мэд. Монгол Улсад адаг нь үл олдох тэнэмэл амьдрал ноёлох нь юуных билээ. Зарим нь бүр бүтээн байгуулалт хийж, бүтээсэн шинэ зүйл, үзтэл үгүйсгэн тэмцэлдэж, мушгин талцах нь аймшигт том атаархлыг зориуд тарааж, үйлсийг гутаах нь юуных вэ гэх сэтгэгдэл төрүүлэх “үнэн”-г хэнд хэлж, хэрхэн дүгнэх болж байна, та минь.

Барьж байгуулсан зуу зуугаар нь тоолох сургууль, цэцэрлэг, эмнэлэг, гүүр, зам болон тарьж ургуулсан мод цэцэрлэг, хот хөдөө хослон бүтээж босгосон сумын төв, соёл спортын цогцолбор, олон зуун км зам, харгуй, орон сууцыг үзтэл үгүйсгэн, худлаа тоо, хоосон зүйл гэж ятган мушгиж МАН амлалтаа биелүүлээгүй гэж гүтгэх нь хэнд ашигтай вэ.

Та бүхэн бод доо. У.Хүрэлсүхийн Засгийн газар, түүний удирдлагад ажиллаж байгаа нийслэл, дүүрэг, аймаг, сум, баг, хороодын ажлын хамт олны бүтээлч их үйлс рүү ингэж, хэвлэл мэдээлэл, нийгмийн цахим хэрэгслээр давтамжтайгаар үнэн юмыг худал болгон цацаж буйг харахаар сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Үүнийг харж, сонсч байгаа ахмадууд энэ асуудалд гүнээ харамсахдаа үүнийг бичиж, цэглээсэй гэж бодоход хүрлээ.

Энэ бүхэн хэнээс, юунаас болов гэж тунгааж нэг үзлээ. Төр, засагт нүд, чих, гар хөл, итгэл сэтгэл нь болж ажиллах үүрэгтэй олон байгууллага, түүний гүйцэтгэгчийн ажлын хариуцлага, хүнд хандах үнэн зөв мэдээ мэдээллийг хүмүүст бодитойгоор хүргэх чадамж, чадвар ямар хомс юм бэ гэх бодлоор өөрийгөө хурцлан, энэ асуудлаар доорх өлгөц, шүүмжээ хэлэх цаг нь болжээ гэсэн бодол төрснөө нуух юун.

Зөвхөн ойрын 2-3 жилд төлөвлөж  тооцоолон, бүтээн байгуулсан их бүтээн байгуулалтын бодит тоог яг үнэнээр нь хэлж чадахгүй ч бодит үнэнийг үгүйсгэл, гүтгэлгийн ташуур болгож буй эрхтэн дархтан тэр талын гүйцэтгэгч албад, ялангуяа тоо бүртгэл, судалгааны болон нийгмийн хамгааллын бүх талын байгууллагын албад энэ бодит бүтээн байгуулалтын амжилтыг орон зай, цаг хугацаа, тоо хэмжээ, аль аймаг, сум, баг, хороо, дүүрэгт ямар бүтээн байгуулалт барьж байгуулаад, хэдийд, яаж ашиглалтад өгөв гэдгийг ил тод мэдээлэх ажил дутуу дулимаг байгаад л хамаг учир байна. Энэ нь сөрөг хүчинд том олз болж байгаа нь бидний ажил хариуцах, бүтээн байгуулалтын үнэлэмжээ хүмүүст хурдан шуурхай хүргэж мэдээлэх чадварын орон зайн дутагдал дээр бидний “дайсан” мөн ч уран тоглолт хийх юм даа гэх дүгнэлтэд хүрч байна.

Мунхаг би л гэхэд зөвхөн Улаанбаатар хотын төвд босгож бүтээсэн дээр дурдсан олон зуун бүтээн байгуулалт, сургууль цэцэрлэг, эмнэлэг, зам гүүр, мод цэцэрлэг, гарц гарам, орон сууцыг хараад сэтгэл баясдаг нэгэн. Гэтэл тийм бүтээн байгуулалт хийгээгүй, худлаа гэж гүтгэж мушгих нь Монголчуудад л ашиггүй зүйл биш гэж үү. Тэр ч бүү хэл утаатай байхад утаагаа устгаа ч гэж жагсдаг байсан зарим нь угаартсан хүмүүсийн зовлонгоор улс төр хийж, утаагүй амьдрах сайн ажлын эхлэлийг бүрмөсөн үгүйсгэж, улмаар түүхий нүүрсээ түлэхийг илтэд уриалан босох нь юуных вэ.

Би нэгэн баримт хэлье. 2012-2016 онд түүхий нүүрсний угаарт хордож амь тавьсан, эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо 186 байдаг. Гэтэл тэр үед одоогийнх шиг санаа зовж, эсэргүүцсэн хүн, нам улстөрчид хэд билээ. Гэтэл утааг багасгахаар хийж бүтээсэн сайн үйлсийн аяны эхлэлийг алдаа мадгаар дөрөөлж, бүхнийг харлуулан, энэ том ирээдүйтэй ажлыг бүхэлд нь үгүйсгэн, Ерөнхийлөгч нь хүртэл улстөржих нь ямар ёс, яасан үйлдэл вэ гэж асуумаар, хийсэн бүтээсэн ажлынхаа эрх ашгийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлан мэдээлж, няцаалт хийж байгаа нь хаана, хэн байна вэ. Энэ бүхэн чинь хийсэн бүтээснээ бусдад олз болгон үгүйсгэлд хүрэх бэлэн зууш бэлтгэсэн, нөгөө л мэдээллийн хариуцлага, чадамж дутсаны илрэл гэж хэлье.

Ажил санаачилж, төлөвлөж, хийж, ямар их хурдтай ажиллаж болдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, түүний баг 18 аймаг, хотод ч харуулж, бүтээн байгуулалтын асар их хүчин чадлаа үзүүлсэн нь энэ Засгийн газрын буруу гэж үү. Тийм биш, харин энэ Засгийн газрын нүд, чих, гар хөл нь хийсэн бүтээсний эзэн, нэр, тоо хэмжээ, байгаа байдлаар нь нийгэм, ард нийтийн сонорт нь хүргэж, мэлмийг нь нээхээр мэдээлж чадахгүй, итгүүлэн үнэмшүүлэх сурталчилгаа мэдээллийн ажил нь хоцрогдсоны гай гарч, түүнийг нь сөрөг хүчин овжин ашиглаж, мушгилтын их давалгаандаа ашиглан нийгмийн тархийг угааж байгаад л хамаг учир оршиж байна.

Монголд дуртай нь нам байгуулж, Монголоо талцал хуваагдлын үүр уурхай болгосон энэ олон нам, хийж бүтээсэн сайн үйлс, сайхан ажлаа үгүйсгэлээр төгсгөдөг монгол атаархуу зан хоёроо цэгцлэхгүй бол дөрвөн жилд хийж бүтээснээ, алсын бодолтойгоо устгуулж баруун зүүн, АН-МАН гэж сольж, хольж ирсэн энэ их увайгүй, ухаангүй улс төрийн хар шуурганд ядарсан ард түмэн чинь амьдрал нь улам доройтох болсонд ухаалаг алсын бодлоготой төр, засгийн шийдэл хэрэгтэйг харуулж байгаад дүгнэлт хийж, ухаант ард түмэн бид нэгдэн нягтарч сайн үйлсийн бүтээлч ажилд нэгдэх цаг ирснийг хэлэхийг хүслээ.

 

Бид ардчилал шинэчлэлийн давалгаан дунд үүссэн талцал хуваагдалд хэтэрхий автсанаас, сайн үйлс сайхан амьдрал, зөв бодлого, зөөлөн амьдралаа устгаад дуусах нь ээ гэх үүсмэл энэ их хэлбийлт, хазайлтаас хойч үрсээ, залуу үеэ аврах цаг нэгэнт иржээ. Бүтээн байгуулалт, хүний сайн сайхны төлөө хийж бүтээснээ атаархал тэмцлийн хар шуурганд нэрвүүлээд байх нь зөв үү гэдэгт дүгнэлт хийх болсныг тэмдэглэн сануулъя.

 

 

Бүтээн байгуулалтдаа бүү хорс, бүү атаарх. Үнэн юм үнэнээрээ байх сайхан шүү. Сонгууль ойртсон энэ үед ухаант монгол түмэн минь урьдах 30 жилээ эргэж нэг цэгнээрэй, хэн нь хэн билээ, хэн унагадаг, үгүйсгэдэг, гүтгэдэг, хэн иддэг, уудаг, мэлздэг, харлуулдаг тэр гашуун түүхийг эргэж сайтар нэг санаад хэлдэг, амладаг хуурлагт нь биш, хийдэг бүтээдэг, санаачилдаг, хүнлэгийг нь сугалж судалж, төр улсынхаа тогтвортой уян хатан бүтээлч бодлогыг дэмжиж саналаа өгч улсаа хөгжүүлж, өөрсдийнхөө сайн сайхан амьдрахад хувь нэмрээ өгөх бэлтгэлээ базааж элдэв үгүйсгэл гүтгэлгээс холдон нэгдэн нягтарч, сайхан амьдрахыг захиж зөвлөе.

 

Ц.ЯДАМСҮРЭН /НШУ-ы доктор, ахмад сэтгүүлч

Сэтгэгдэл (10)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.11.07
192.82.77.143
Zochin

Tsagaan ataarhal tsagaan avligiig huuliar zovshoormoor

2019.11.07
192.82.77.143
Zochin

Tsagaan ataarhal tsagaan avligiig huuliar zovshoormoor

2019.11.07
192.82.77.143
Zochin

Tsagaan ataarhal tsagaan avligiig huuliar zovshoormoor

2019.11.07
192.82.77.143
Zochin

Tsagaan ataarhal tsagaan avligiig huuliar zovshoormoor

2019.11.07
192.82.77.143
Zochin

Tsagaan ataarhal tsagaan avligiig huuliar zovshoormoor

2019.11.07
192.82.77.143
Zochin

Tsagaan ataarhal tsagaan avligiig huuliar zovshoormoor

2019.11.07
192.82.77.143
Zochin

Tsagaan ataarhal tsagaan avligiig huuliar zovshoormoor

2019.11.07
192.82.77.143
Zochin

Tsagaan ataarhal tsagaan avligiig huuliar zovshoormoor

2019.11.07
49.0.147.33
зочин

хөдөлгөөн ихтэй осол маш их ,хэцүү муу зам байсныг ямар сайхан болгосныг үгээр хэлэхийн аргагүйээ

2019.11.06
202.72.245.122
z

Хүрэлсүх сайдын засгийн газар богино хугацаанд ард түмний төлөө их юм хийж байна. Ард түмний нүдэн дээр илт харагдаж байна.УБ хотын утаа багасаж байна.Налайхын зам сайхан болж байна.Цаашид энэ эрч хүчээрээ ажиллаарай. Амжилт хүсье.\n