М.Тулга: "Н.Алтанхуягийнхаа “но”-г ярьж өгөөд гар” гэдэг байсан

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан "нүүрсний" гэх хэрэгт холбогдон таван сар хоригдсон М.Тулга хуулийн байгууллагуудын ажилтнуудын хууль бус үйлдэл, үнэн төрхийг илчилж байна.

Тэрбээр "2009-2014 онд Монгол улсын шадар сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан. 2014 оны долдугаар сарын 29-ний өдөр яг Төмөрбаатартай адилхан “Авлигалтай тэмцэх газар”-аас  худал хэлж дуудсан. “Танай ахлах Гансүх цагдан хоригдож байна. Чамд нэг бичиг дамжууллаа” гэж эмэгтэй хүн залгаж ярьсан. Тэгээд очсон. Цагдан хоригдсон.

Яг Төмөрбаатарын ижил дөрвөн цаас үзүүлээд хоёр сар шууд цагдан хорьсон. Миний зүйл анги юу вэ гэхээр 166.1.2 буюу мөнгө угаах  гэдэг ганцхан зүйл ангитай. Тийм зүйлээр л хоёр сар цагдан хорьж байгаа юм. Ямар учраас яагаад хорьж байгаа юм.  Надад тийм зүйл байхгүй. Би байцаалт өгье. Надад хууль бус үйлдэл хийсэн зүйл байхгүй гэхэд “Дуугүй бай. Бид нар тогтоочихсон. Гэрт чинь нэгжлэг хийнэ” гэсэн.

Тэгээд харуй бүрий цагаар гэрт нэгжлэг хийж, эхнэр, нялх хүүхдийг минь уйлуулаад намайг чирээд аваад гарсан. Намайг нийтдээ таван удаа цагдан хорьсон. 5 сар цагдан хорихдоо 12 удаа албан бусаар 3 удаа албан байцаалт авч байгаа юм. Гурван  удаагийн албан байцаалт нь 3,4-хөн асуулттай. Өөр асуулт байхгүй. Би маш олон удаа прокурорт хэлсэн. “Та нар ямар хэрэгт буруутгаад, юу мэдэхийг  хүсээд байгаа юм бэ. Би байцаалт өгье” гэхэд ирэхгүй. Нэг бол байцаалт авахдаа өмгөөлөгч дуудахгүй. Цагдан хоригдож байгаа хүнд өмгөөлөгч дуудах боломж байхгүй. Өмгөөлөгчгүй байцаалт өгөх үү гэдэг мэдээж өгөхгүй л гэнэ шүү дээ. Тэгэнгүүт цаасан дээр 3 удаа гарын үсэг зуруулаад аваад явдаг.

Үлдсэн 12 удаагийн албан бус байцаалтанд юу ярьдаг вэ гэхээр “За чи залуу хүн. Өөрийгөө бод. Норовын Алтанхуягийнхаа “но”-г ярьж өгөөд гар” гэдэг байсан. Ийм маягтай явсаар дахин нэг сар сунгаад цагдан хорьсон. Хэлмэгдэж байгаа хүмүүс ярихаар энд хэндхэн хүн л байдаг. Шүүх дээр Ц.Олзод гээд шүүгчтэй. Хүчний байгууллагынхан та нар бүгд мэдэж байгаа байх энэ хүмүүсийг. Хоёрдугаар нь хэрэг мөрдөлтийг сунгах хугацааг Е.Сагсай гэдэг ганцхан прокурор өгдөг. Бид нарын хяналтын прокурор н.Баярбилэг, н.Батжаргал Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, ахлах н.Золжаргал гэхчилэн нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй хэрэг. Тийм олон хүний бүрэлдэхүүнтэй байж бид нарыг тэр дор нь шалгачихаж болно.

Тэгээд бид нарыг цагдан хорихоос гаргасан.  1 жил 4 сарын хугацаанд биднийг дахиж дуудаагүй. Тэгснээ 2016 оны 04 сарын 05-ны өдөр дуудсан. Юу гэж дуудаж байгаа юм бэ гэхээр 2016 оны 04 сарын 04-ний өдөр Н.Алтанхуяг гэдэг хүн бүлэглэлийн толгойлогч Элбэгдорж гээд зарлангуут маргааш нь Авлигатай тэмцэх газрын ахлах Золжаргал гэдэг хүн дуудаж байгаа юм.

“Доголож явах, бие хаа чинь муу байгаа гэдэг чинь худлаа шүү мэдэж байна. Дахиад хорино шүү” гэж айлгадаг. Үүнээс хойшо найман сарын дараа дахин дуудсан. Н.Алтанхуяг дарга урд өдөр нь Ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Намын сонгуульд сунгаанд явна гэж хэлэнгүүт маргааш нь намайг дуудаж байгаа юм. Сүүлдээ мэддэг болчихсон. Ямар хэрэг хийгээд байгаа. Яаж мөрдөн шалгаад байгаа нь ойлгомжгүй байдаг" гэв.

Сэтгэгдэл (7)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.11.06
223.72.61.145
kin

79.98 guai buu dunhuur.\nelii balaidorjii. troll min

2019.11.06
223.72.61.145
kin

79.98 guai buu dunhuur.\nelii balaidorjii. troll min

2019.11.06
223.72.61.145
kin

79.98 guai buu dunhuur.\nelii balaidorjii. troll min

2019.11.06
223.72.61.145
kin

79.98 guai buu dunhuur.\nelii balaidorjii. troll min

2019.11.06
79.98.213.82
Зочин

Алтанхуяг болон түүний хамаатан садантай нийлж нүүрсний мөнгө идсэн нь үнэн биз дээ.Хийсэн бол хэргээ хүлээж сур

Unshigch(194.230.148.191)
2019.11.12

Chi hutsaa. Aluurchin yargachin hyzyygyi elbegdorj Bichjee. Omhii aluurchin elbegdorj alsan tamalsan hyniihee toogoor tamd unana. Hyzyygyi tarvagadorj, iljigdorj omdondoo baasan Baas sheesendee holildood aliigaa aldaj baina. Nygel ni nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno

Unshigch(194.230.148.191)
2019.11.12

Chi hutsaa. Aluurchin yargachin hyzyygyi elbegdorj Bichjee. Omhii aluurchin elbegdorj alsan tamalsan hyniihee toogoor tamd unana. Hyzyygyi tarvagadorj, iljigdorj omdondoo baasan Baas sheesendee holildood aliigaa aldaj baina. Nygel ni nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno