Л.Оюун-Эрдэнэ:Мөрийтэй тоглосон хоёр албан тушаалтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргалаа

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэж, гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр "Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар төрийн албан хаагчийг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг. 

Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр нь бодитой нь нотлогдсон.

Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь батлагдсан. Мөн МИАТ ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн нъ нотлогдсон тул ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн гэлээ.

Сэтгэгдэл (2)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.11.10
213.61.242.164
Zochin

Irgen O-g barihad 2 gishuun bsan bna,olj arga hemjee avahgui uym bhdaa

2019.11.09
213.61.242.164
Zochin

Ulaan tsaim avilgald holbogdson alban haagch nartaa hariutslaga tootsoj chadhgui,mon hamar dor n jinhene togloomchid n suuj bhad hardaggui,olj harahig husdeg 2 nuur gargaj hudlaa poporhoo bolimoor uym