Бидний буруу ашигладаг 10 эможи

Та мессеж бичихдээ хэр их эможи ашигладаг вэ? Эможинууд нь илэрхийлэх боломжгүй утга болон олон үгсийг илэрхийлж бидний өдөр тутмын хэрэглээ болсон билээ. Харин эможинууд харагдах байдлаас үл хамааран өөр өөрсдийн тодорхой утгийг илэрхийлдэг байна. Харин бид утгыг хэр мэдэж ашигладаг бол? Emojipedia буюу эможигын утгыг тайлбарласан толиос доорх 10 эможийг бид онцлон утгын тайлбарыг хүргэе. Учир нь эдгээрийг бид буруу ашигласаар иржээ.

1. Дусал нулимсны эможи. Энэ эможийг бид гуниг, харуусал, нулимс дуслуулж буйгаар илэрхийлж ашиглаж ирсэн. Харин үнэндээ энэ нь нулимсны дусал биш хөмсөгнөөс гарч буй хөлсний дусал аж. Үүнийг сэтгэл гонсойлгосон явдлын дараа санаа амарсан байдлыг илэрхийлж ашиглах зорилготой аж.

2. Толгой дээрээ гараа тавьсан эможи. Үүнийг ихэнхдээ балет бүжиглэж буй явдлаар төсөөлөн бид ашигладаг. Үнэндээ энэ нь О хэлбэрийг гаргаж буй бүсгүйн эможи бөгөөд энэ нь ОК гэсэн утгийг илэрхийлдэг ажээ.

3. Ногоон загалмайн малгайтай эрэгтэй эможи. Үүнийг эмнэлэгтэй холбон ихэнхидээ ашигладаг. Харин энэхүү эможи нь бусад Японы соёлыг харуулсан олон эможинуудын нэг бөгөөд Японд ихэнхи барилгын ажилчид ийм ногоон загалмайтай малгай өмсдөг ажээ.

4. Алгаа нийлүүлж буй гар. Энэхүү эможи нь залбирч буй эсвэл high five (хай файв)-г илэрхийлээгүй аж. Мөн дээрхийн адилаар Японы соёлыг илэрхийлэх бөгөөд баярлалаа эсвэл хагас бөхийж буй байдлыг илэрхийлдэг байна.

5. Ногоон болон Цэнхэр тэмдэг. Үүнийг бид түгээмэл ашигладаггүй ч ерөнхийдөө туг эсвэл нисгэдэг цаасан шувуу илэрхийлэх болов уу хэмээн ихэнх хүмүүс бодно. Үнэндээ энэ нь Японд түгээмэл ашигладаг тэмдэг бөгөөд үүнийг “Сошинша” гэж нэрлэдэг. Японд шинэ жолооч бүр машиныхаа ард энэхүү тэмдэгийг хуулийн дагуу наах шаардлагатай гэнэ. Энэ нь шинэ жолооч гэсэн утгыг илэрхийлнэ.

6. Уйлж буй мэт эможи. Ихэнхдээ хүмүүс энэ эможиг гунигтай, өвдсөн, төвөгшөөсөн байдлаар ашигладаг бол уг хэрэгтэй маш их ядарсан байдлыг илтгэсэн эможи ажээ.

7. Хөөрхөн ягаан байшин. Үүнийг бид эмнэлэгийг илэрхийлэн их ашигладаг. Харин уг хэрэгтээ энэ нь цагаар төлбөрөө авдаг буудал, хосуудын цагаа өнгөрөөдөг буудлыг илэрхийлдэг ажээ. Энэхүү зүйл нь Азийн олонхи орнуудад өргөн дэлгэрсэн байна.

8. Ялгадас. Тиймээ энэ эможиг бүгд юу гэдгийг мэднэ. Харин утга нь амжилт хүсье гэсэн утгатай гэнэ шүү.

9. Халуун. Ерөнхийдөө энэхүү эможи нь халуун хүнсний зүйлсийг илэрхийлж буй мэт боловч үнэндээ Японы халуун хаврын утгыг илэрхийлдэг байна.

10. Ярианы бөөрөнхий дүрс. Үүнийг бид түгээмэл ашигладаггүй ч утга нь “Би гэрч” гэсэн утгатай юм байна. Эможины зорилго нь нийгмийн сүлжээнд бүдүүлэг, дээрэнгүй харьцааг зогсоох зорилготой ба хэн нэгэн нийгмийн сүлжээг ашиглан бусдыг доромжлох, гүтгэх, бүдүүлэг байдал гаргаж буйг уншсан тохиолдолд Би гэрч гэсэн энэхүү эможиг ашиглах юм байна.

 

 

Сэтгэгдэл (1)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019.11.07
192.82.77.143
Zochin

Emiih