Филиппин улс 7 жилийн дараа анх удаа Хятад улсын паспортыг тамгалж эхэллээ

 

Филиппин улс Өмнөд Хятадын тэнгист орших эзэмшлийн хувьд маргаантай арлуудын газрын зургийг есөн зураас бүхий тэмдэглэгээгээр Хятадын гадаад паспорт дээр дарах тэмдэглэгээг үргэлжлүүлэн ажиллуулна гэж тус улсын Цагаачлалын товчоо мэдээллээ.

Филиппиний болон Хятадын хөлөг онгоцуудын хооронд үүссэн сөргөлдөөний улмаас дипломат байдалтай холбоотой асуудлууд далай тэнгис дэх хурцадмал байдалтай зэрэгцэж Хятадын паспорт дээр дээрх тэмдэглэгээг дарах ажиллагааг долоон жилийн өмнө зогсоосон байсан юм. Тухайн үед Хятад улс Филиппины мэдэлд гэх арлууд дээр мөн өөрсдийн гэх зарга мэдүүлдэг байсан ба түүхэн есөн зураас бүхий тэмдгийг оруулсан паспортны шинэ төрлийг нэвтрүүлж байжээ. Филиппины гааль паспортыг батлахаас татгалзаж тусдаа цаасан дээр тамга дарж паспортонд хавсаргадаг байж.

Филиппин улсын цагаачлалын товчоо лхагва гарагт бодлогоо өөрчилсөн гэж мэдэгдлээ. Товчооны комиссар Жэйм Моренте мэдэгдэлдээ "Хуучин журмын талаар бид санаа зовнисон. Учир нь тусдаа цаас өгөх нь амархан алдагдах магадлалтай" гэж мэдэгджээ.

Мөн зүүн Өмнөд Азийн орнууд Хятадтай уг маргаантай бүс нутгийн асуудлаар маргаан гаргажээ. Есөн зураас бүхий уг газар нутаг нь АНУ-тай усаар холбогдож буй бөгөөд 2.5 их наяд долларын нүүрсустөрөгч агуулж болзошгүй гэжээ.

Техникийн хувьд хамгийн том усан флот бөгөөд Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте энэ долоо хоногт Бангкокт болсон Азийн удирдагчдын уулзалтанд хэлэхдээ бүс нутгийн ёс зүйн дүрмийн тухай хэлэлцээрийг "аль болох хурдан" хийхийг хүсчээ.

С.Баяр

Эх сурвалж: Bloomberg
 

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.