4 төрлийн найдваргүй боссууд

Хэцүү зан араншинтэй хүмүүс ажлын байрыг төвөгтэй болгож чаддаг ч, тохиромжгүй удирдлага байдлыг улам дордуулдаг. Жишээ нь таныг шинэлэг зүйл хийж, бүтээлчээр сэтгэхийг танд сануулчихаад дараа өдөр нь "хайрцгаас гадуур" сэтгэсний төлөө шүүмжилж, санааг тань дэмжихгүй байдал гаргана. Эсвэл таны дарга долоо хоног эсвэл хоёр долоо хоногийн турш ажилдаа идэвхитэй хандчихаад дараа нь хэдэн сарын туршид багаа үл тоомсорлож болно.

Харилцааны дутмаг байдал нь ихэнх ажлын байрны замбараагүй байдлыг бий болгодог бөгөөд доорх судалгаа хэрхэн удирдлага ба ажлын байрны уяалдааг харуулсан байна. Арав гаруй жилийн хугацаанд 2600 удирдагчдад “Гүйцэтгэх захирлын геномын төсөл” нь дүн шинжилгээ хийхэд ихэнхи дутуу ажиллаж буй гүйцэтгэх захирлууд нэг нийтлэг зан үйлийг баримталдаг болохыг тогтоожээ.

Тохиромжгүй удирдагчийг яаж таних вэ?

Дээрх төслийн судлаачид болох Елена Ботелхо, Ким Пауэлл "CEO Next Door" шинэ номыг хамтран зохиогчид буруу удирдаж буй удирдагчдын дөрвөн гол шинж чанарыг тодорхойлжээ.

1. Цахлай шувуу (энэхүү шувуу нь зөвхөн бужигнасан үйл явдал дээр ил гарч ирдэг)

Энэ удирдагч нь үйл явдал болох хүртэл чимээгүй, ажилд оролцоггүй. Тэд уулзалт болохоос өмнөхөн хэрэгтэй материалуудыг таниас нэхэж шавдуулна эсвэл таны имэйлд 2 долоо хоногийн дараа хариу өгч шүүмжлэл хэлээд дараа нь дахин алга болно.

2. Гал сөнөөгч (зөвхөн гал гарсан үед ирнэ)

Тийм ээ, сайн манлайлал нь "гал унтраах" чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй боловч энэ нь таны цорын ганц үүрэг биш юм. Энэ төрлийн тохиромжгүй босс нь нөхцөл байдал хямралын түвшинд хүрсэн тохиолдолд л нүүр царайгаа харуулдаг.

3. Хувьсагч (санаагаа байнга өөрчлөгч)

Энэ төрлийн удирдагч нар нь төлөвлөгөө, хэлсэн санаачлагадаа бат зогсдоггүй үргэлж өөрчилж ажилчдаа төөрөгдөлд оруулдаг. Ямар ажил чухал болоход төвлөрдөггүй.

4. Тааварлашгүй

Энэ төрлийн нийцгүй босс нь Оросын рулеттай адил юм. Та түүнээс юу хүлээж авахаа хэзээ ч тааварлахгүй: өнөөдөр сайхан ааштай байх болов уу, муухай ааштай байх болов уу, хэзээ гэнэт уурлах бол гэсэн байнгын түгшүүртэй ажилчдаа байлгана.

Харин эсрэгээр найдвартай, сайн удирдагчид тодорхой хүлээлтийг бий болгож, хувийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүмүүсийг хувь нэмрээ оруулах, санал хүсэлт, амжилтанд хүрэхэд аюулгүй байдлыг хангах системийг хэрэгжүүлдэг. Гүйцэтгэлийг дор хаяж 15 хувиар илүү хийж, хоёр дахин өндөр цалин нийгэмд авдаг байна.

С.Баяр

Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.