Б.Баярмагнайн жагсаалын эзнийг Г.Уянга барьж өгөв

2019 оны 11 сарын 08

Б.Баярмагнайн жагсаалын эзнийг Г.Уянга барьж өгөв
“Монголын Үндэсний фронт" гэх хөдөлгөөнийг байгуулж, Ерөнхийлөгч Х.Баттулга манай фронтыг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Бид тэмцлээ эхэлнэ хэмээн сайрхсан генерал Б.Баярмагнайн амыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 7 хоногийн өмнө сайн гэгч нь алгадсан билээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлэхдээ “Б.Баярмагнай гэдэг хүнийг Ерөнхийлөгч танихгүй. Б.Баярмагнай нэг удаа зурагтаар генерал хувцастай гарч байсан. Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөх Д.Даваагаар дамжуулан генерал хувцас хэрэглэх журам зөрчиж байгааг, дахин тийм алдаа гаргахгүй байхыг сануулсан. Түүнээс хойш генерал хувцас өмсөөгүй. Хэрэв өмсөх юм бол хүлээлгэдэг хариуцлага бий” хэмээн нууцалсан юм.

Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга олон нийтийн сүлжээний хуудастаа: Жагсаалаа амралтын өдөр хийхгүй яасийн л гэхийн, бүгдээрээ нээг их ажилтай ч юм шиг! Амралтын өдөр хийвэл "ганц амардаг өдөр хийлээ" гэнэ. Арга ядаад зах амардаг өдөр, чуулгантай өдөр л хийнэ. Дарга нарын эзгүйд хэнд гэж шаардлагаа тавихийм, байшинд хэлэлтэй биш!  Харин үнэхээр Монголчууд жагсаалд овоо ирдэг болж байна уу, эсвэл...жагсдаг болж байвал сайн л байна даа...

хэмээн бичсэн пост тавьж, Генерал Б.Баярмагнайн өрнүүлж байгаа жагсаалыг зохион байгуулагч мөн гэдгээ нотоллоо. 
 

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 11
103.73.236.57
irgen

Hen zohion baiguulah ni ymar hamaatai yum? irgediig jagsaj tord ugee heleh bolomjiig ni gargaj ogch baina. ter ni l chuhal. yun hereggui yum bichij baidag yum. asuudliinhaa goliig olj bich

2019 оны 11 сарын 09
202.9.44.124
Уянга

Ээ мэдэхгүй

2019 оны 11 сарын 08
112.72.12.8
Иргэн

Г. Уянга бол монголын эмэгтэй Путин. үхээнц Баттулгаас л дээр.\n