Хар тамхи хэрэглэж байсан этгээдүүдийг саатуулжээ


Амралтын өдөр буюу долоодугаар сарын 20-21-нд шилжих шөнө мансууруулах бодис хэрэглэж байсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубын дэргэд хэсэг хүмүүс хар тамхи хэрэглэж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай албанаас шалгалт явуулахад 20-29 насны гурван этгээд хар тамхи мансууруулах төрлийн өвсний ургамал хэрэглэж байсан үйлдлийг таслан зогсоож саатуулжээ

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна