ХҮН: Д.Одбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буух ёстой

2019 оны 11 сарын 11

ҮХЦ-ийн дарга Д.Одбаяртай холбоотой асуудлаар ХҮН-аас мэдээлэл хийлээ.  Тэд ҮХЦ-ийн даргыг огцруулах шаардлагыг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Улсын их хуралд өгсөн боловч өнөөг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа аж. 

 Тус намаас ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буух ёстой, эс бөгөөс УИХ түүнийг эгүүлэн татах ёстой хэмээн мэдэгдсэн юм. 

ХҮН-ын дарга Б.Найдалаа “Энэ бол Одбаяр гэдэг ганц хүний асуудал биш ээ. Монгол Улсад үүссэн бугширсан авлига, ёсзүйгүй асуудлын илрэл. Тиймээс Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргын албан тушаалаас огцрохыг шаардаж байна. Ийм алдаа гаргасан албан тушаалтнууд үг дуугүй огцорч байх ёстой. Үүнийг  ямар ч дарга, монголчууд өмөөрөх ёсгүй. Ямар ч өршөөл байхгүй” гэв.

ХҮН-ын гишүүн, эдийн засагч Б.Мөнхсоёл “Өнөөг хүртэл өндөр албан тушаалтнууд алдаатай, буруутай үйлдэлдээ уучлалт гуйж сураагүй. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дарга гаргасан үйлдэлдээ уучлалт гуйж, огцрох хэрэгтэй. Энэ нь нийгэмдээ ёс зүйн хэм хэмжээг тогтооход нэмэртэй гэж үзэж байна. Өндөр албан тушаалтнууд өөрсдөө ёс зүйгүй үйлдлийг давтан гаргаад байхаар нийгэм төлөвшиж, соёлжиж, хөгжиж чадахгүй байна. Иргэдэд ёс зүйн үлгэр дуурайлал үзүүлэхийг шаардаж байгаа” гэсэн юм. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.