Танилц: Марвел шинэ супер баатруудаа зарлалаа


Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Comic-Con арга хэмжээ АНУ-ын Сан-Диего хотод долоодугаар сарын 17-21-ныхооронд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний үеэр энтертайнмент салбарынхан шинэ комик ном, видео тоглоом, кино, цувралуудаа танилцуулдаг билээ. Энэ жил Comic-Con арга хэмжээний 50 жилийн ой давхар тохиож буйгаараа онцлог аж.

Энэ үеэр Марвел студи 2020, 2021 онуудад нээлтээ хийх бүтээлүүдээ танилцуулж, фэнүүдийнхээ чихэнд чимэгтэй хэд хэдэн мэдээллийг дуулгалаа. Марвелийн ерөнхий продюсер Кевин Файги “Phase 4” төслийн хүрээнд шинээр хийгдэж буй "The Eternals" кинонд Академийн шагналт, Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли, “Train to Busan” “Outlaws” зэрэг алдартай бүтээлд тоглосон БНСУ-ын жүжигчин Ма Дон-Сок нар супер баатрын дүр бүтээхээр болжээ.

Мөн Ричард Мадден, Кумэйл Нанджиани, Лорен Ридлофф, Бриан Хэнри, Сальма Хайек, Лия МакХью нар супер баатрын дүр бүтээнэ.









Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна