МИАТ Чингис хаан нисэх буудалд яаралтай ослын буулт хийлээ

2019 оны 11 сарын 21

Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ-223 чиглэлийн МИАТ ТӨХК-ийн онгоц өнөөдөр /2019.11.21/ өглөө "Чингис хаан" нисэх буудлаас хөөрөөд удалгүй эргэж буулт хийсэн байна. Тус онгоц зорчигчдоо өнөө өглөө 07.30 цагт суулгаж эхэлсэн бөгөөд онгоцны үзлэг үйл ажиллагаа хэвийн байсан аж. Гэтэл онгоц хөөрсний дараа дугуй нь эвхэгдэхгүй байсан тул Чингис хаан нисэх буудалд яаралтай ослын буулт хийх болжээ. Энэ талаар тодруулан дахин мэдээлэх болно.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.