Туркийн Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопийн айлчлал эхэллээ


УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /07.29/ манай улсад ирлээ.

Айлчлалын багийн онгоц урьд шөнө Чингис Хаан нисэх онгоцны буудалд газардсан юм. Өнөөдөр эхлэх түүний айчлал 31-ний лхагва гараг хүртэл үргэлжилнэ.

Тэрээр айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд ноён Мустафа  Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна