АНУ-ын сангийн яамны техник туслалцааны албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сангийн яамны Техник туслалцааны албаны зөвлөх Кристофер Герхартыг нутаг буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтанд ноён Кристофер Герхартын ажлыг хүлээн авч, шинээр томилогдон ажиллахаар болсон ноён Клайд Родес, мөн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх багийн ахлах зөвлөх, хатагтай Рэйчил Ирмен болон Монгол Банкны Санхүүгийн мэдээллийн албаны судалгааны мэргэжилтэн Б.Хонгорзул нар оролцлоо.

Уулзалтын үеэр талууд АНУ-ын Сангийн яамны Техник туслалцааны албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх баг нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд Монгол Улсын хуулийн байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглээд, цаашид ч энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах, яллахад Монгол Улсын хуулийн байгууллагуудын боловсон хүчнийг сургах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

Arslan.mn

ГАДААД ХАРИЛЦАА, ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ХЭЛТЭС

 
 
Эх сурвалж: МУЕПГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна