Хятадад гуйлгачид WeChat Pay-ээр гуйлга авч байна

2019 оны 12 сарын 04

Технологийн дэвшлийн хөгжлийг даган бэлэн мөнгөгүй үзэгдэл жил ирэх тусам улам ихсэж байна. Хятадад 2017 онд гуйлга гуйгачид хүмүүсээс бэлнээр мөнгө авах боломжгүй гэдгийг баталсан бөгөөд саяхан нэгэн настай хятад гуйлгачин интернэтийг шуургиуллаа.

Фэйсбүүкийн хэрэглэгч Фазил Ирван Бээжин дэх найзынхаа саяхан болсон явдлыг нийгмийн сүлжээнд хуваалцжээ. Энэхүү бичлэгийг 11-р сарын 27-ны өдрөөс хойш 16000 гаруй хүн хуваалцсан байна. Ирваны найзууд нэгэн орой оройн хоол идэхээр явж байтал нэгэн настай гуйлгачин тэднээс мөнгө гуйхаар ойртжээ. Гуйлгачинг хуурах гэж оролдон тэдний нэг нь настай эмэгтэйд гарт бэлэн мөнгө байхгүй гэж хэлж гэнэ. Гэтэл настай гудамжны гуйлгачин эмэгтэй зүгээрээ гэж хэлээд QR код бүхий картыг үзүүлсэн аж. Тэрээр мөн WeChat-аар дамжуулан хандив хүлээн авах боломжтой гэдгээ ч хэлсэн гэнэ. Эцэст нь найзууд нь гуйлгачинд мөнгө өгч таарсан тухайгаа нийтэлжээ.

China Daily сонин 2 жилийн өмнө энэхүү бэлэн мөнгөгүй гүйлгээг тийм ч шинэ зүйл биш болсон гэсэн бөгөөд уламжлалт мөнгө гуйдаг аргачлалыг зарим залуус бараг мартсан байна хэмээн мэдээлж байжээ. Цахим төлбөр тасралтгүй хувьсаж хөгжихийн хэрээр эдгээр гуйлгачид ирээдүйн арга барилаас хоцрохгүйн тулд өөр ямар заль мэхийг ашиглах боломжтойг цаг хугацаа л хэлэх байхдаа.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 12 сарын 04
103.26.194.240
Уншигч

Даварсан гуйлгачин бэ? Хэний өмнөөс амьдраад байгаа юм бол?