Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна


Наймдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул гол Лүн сум орчимд болон Хангай нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, Үүр, Туул, Ерөө, Сөгнөгөр, Хэрлэн, Балж, Онон, Идэр, Орхон, Сэлэнгэ, Ховд, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см, Туул гол Лүн, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 3-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэнэ. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна