Н.Мөнхшүр дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ


Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ОУ-ын хэмжээний мастер Н.Мөнхшүр олон улсын тамирчдын дэлхийн чансааг гаргадаг “IAM” сайтаас Монгол улсын тамирчин ОУ-ын Их мастер Н.Мөнхшүр дэлхийн чансааг тэргүүлж байгааг зарлажээ. Тэрээр олон улсын 6000 гаруй тамирчдыг 7311 оноотойгоор тэргүүлж эхэллээ.
 
Харин энэ жилийн ДАШТ БНХАУ-ын Вүхуан мужид 12 сард болохоор төлөвлөгдөөд байна. Тус тэмцээнд оролцохоор Монголын Оюун Ухааны Академийн тамирчид бэлтгэлээ базааж байгаа аж.
 
Дашрамд сонирхуулахад, 2017 онд БНХАУ-д зохион байгуулагдсан ДАШТ-д нийлбэр оноогоор бүх тамирчдыг тэргүүлж ой тогтоолтын спортын 28 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй Дэлхийн аварга болж байсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна