Фэйсбүүкээр залилан хийдэг таван залууг илрүүлэн шалгаж байна


Долдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ш нь фэйсбүүкээр мөнгөө залилуулсан гэж цагдаагийн байгууллагад ханджээ. Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн газар шалгалт явуулж,  19-20 орчим насны Ш,Б,Д,Ш,Б нарын таван залуу бүлэглэн удаа дараа уг төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.

Тиймээс иргэд,

-Танихгүй хүнд мөнгө шилжүүлэхгүй байх.
-Зээл болон санхүүжилт авахын тулд урьдчилгаа төлбөр төлөхгүй байх
-Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр төлөх онлайн худалдаа, шилжүүлэг хийхдээ хувь хүн бус байгууллага руу болон найдвартай дансруу шилжүүлэхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна