Аварга Э.Оюунболдоос бусад нь допинг хэрэглээгүй гэдгээ мэдэгдлээ


Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс  допингийн шинжилгээ авсан. Тэгвэл Баяр наадмын зохион байгуулах хорооноос бөхчүүдэд шинжилгээний хариуг мэдэгджээ. Зарим эх сурвалжуудын мэдээллээр хоёр бөхөөс сэргээш илэрсэн гэх. Энэхүү мэдээллийн дагуу наадмын шөвгийн 16 бөхөөс 14 нь өчигдөр /2019.08.11/ ээлж дараалан цахим хуудсаараа мэдэгдэл хийж допинг хэрэглээгүй гэдгээ мэдэгдлээ. Харин өнөө жилийн наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд ганцаараа мэдэгдэл хийгээгүй үлдэж байна. Шинэхэн аваргын хувьд гар утасны сүлжээгүй газар явааг ч үгүйсгэх аргагүй учраас мэдэгдэл хийгээгүй гээд сэргээш хэрэглэсэн гэсэн үг биш юм.

Одоогоор Баяр наадам зохион байгуулах хорооноос допинг хэрэглэсэн гэх хоёр бөхтэй холбоотой ямар нэг албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

Шөвгийн 16 бөх:

Улсын аварга Ч.Санжаадамба

Аймгийн арслан Н.Баярбаатар

Улсын аварга Н.Батсуурь

Улсын аварга С.Мөнхбат

Улсын арслан П.Бүрэнтөгс

Улсын аварга Э.Оюунболд

Улсын арслан Ц.Содномдорж

Улсын гарьд Б.Гончигдамба

Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ

Улсын харцага Б.Бат-Өлзий

Аймгийн арслан Б.Цэдэнсодном

Аймгийн арслан А.Давааням

Улсын начин Д.Цэрэнтогтох

Улсын өсөх идэр начин Э.Энхбат

Улсын начин Д.Анар

Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна