Шинэ Зеландад хүчтэй галт уул дэлбэрснээс одоогоор 5 хүн нас бараад байна

2019 оны 12 сарын 10

Шинэ Зеландын хойд эрэгт орших Уайт арал (White Island) дээр өчигдөр буюу Даваа гарагын үдээш хойш хүчтэй галт уул дэлбэрсэн билээ. Тус улсын эрх баригчид эрэн хайх, аврах, тусламжийн үйл ажиллагаа явуулж байна. Дэлбэрэлттэй холбоотой мэдээллийг дурдвал:

Цагдаа нарын мэдээлснээр энэхүү арал дээр галт уул дэлбэрэх үеэр нийт Шинэ Зеланд, Австрали, АНУ, Хятад, Малалисиа, Их Британи, Герман гэсэн 7 орны 47 иргэд байсан байна. 31 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гурван хүн эмчлүүлээд эмнэлгээс аль хэдийн гарчээ.

Амиа алдсан хүний тоо одоогоор таван хүн нас барсан нь тогтоогдсон. Мөн тэдний харьяалал ч хараахан тодорхой болоогүй байна. Найман хүн яасан нь тодорхойгүй алга болсон байдал ба тэдний харьяалал хараахан мөн тодорхой болоогүй байна.

Орон нутгийн цагаар өчигдөр үдээс хойш 2 цагийн орчимд дэлбэрснээс хойш дахин дэлбэрэх идэвхижилт багатай байгаа гэсэн ч дараагийн 24 цагт дахин дэлбэрэх магадлал байсаар байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тус орны ерөнхий сайд Жакинда Ардерн Вакатан хотод түргэн тусламжийн албаныхантай уулзаж байна.

С.Баяр

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.