Фото:Стокхолмд болсон Нобелийн шагнал гардуулах ёслол

2019 оны 12 сарын 11

Шведийн хаан Карл XVI Густав хаан өнгөрсөн мягмар гарагт Стокхолмын филармонид анагаах ухаан, физик, хими, уран зохиол болон эдийн засгийн салбарт хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагналыг гардуулжээ.

Нобелийн шагналд тодорсон 14 хүн диплом болон алтан медаль гардан авсан байна.

Нобелийн сангийн дарга Карл-Хенрик Хелдин шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээн үг хэлэх үеэрээ шинжлэн ухааны аргуудыг хамгаалахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Энэ оны физиологи-анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эздээр Америкийн эрдэмтэн Уильям Келин, Грегг Семенца, Их Британийн эрдэмтэн Петер Ратклифф нар тодорсон юм. Тэд амьд эд эсүүд бие махбодын хүчилтөрөгчийн түвшин өөрчлөгдөх үед хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг нээснийхээ төлөө уг нэр хүндтэй шагналыг хүртсэн билээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж:арслан.мн  
Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.