Хар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ


Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, хадгалсан, хэрэглэсэн 7 этгээдийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, хар тамхи тээвэрлэж явсан 17–28 насны 7 этгээд нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта–9 тетрагидроканнабинолын агууламжтай байж болзошгүй 390 грамм Каннабисын төрлийн ургамал авч явcан байна. Цагдаагийн байгууллагаас мансууруулах бодисыг хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.  Тус этгээдүүд нь урьд нь хулгайлах, дээрэмдэх, булаалтын гэмт хэрэгт 1-3 удаагийн ял шийтгэгдэж байсан аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна