Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандыг саатуулжээ


АТГ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг болон холбогдох бусад хүнийг баривчлан саатуулаад байгаа талаар өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл АТГ-аас өөр нэгэн албан тушаалтныг саатуулжээ. Тодруулбал тус газраас өнгөрсөн шөнө Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг баривчлан саатуулсан байна.

Түүнийг замын тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна