Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Хулан гэж хэн бэ


Барилга хот байгуулалтын яамны гол ажлыг нугалж байгаа газар нь Монголын Барилгын үндэсний ассоциаци. Дээрх төрийн бус байгууллагад яамны чиг үүрэг бүхий тодорхой ажлуудыг шийдвэрлэх  чиг үүрэг даалгаж өгсөн цагаас хойш  барилгын салбарт ахиц дэвшил гарсан. Төрийн байгууллагын хүнд суртал багассан гэх сайн мэдээ сонссогддог болоод байгаа. Тэгвэл сайны хажуугаар саар байдаг гэгчээр  Монголын Барилгын үндэсний ассоциациын гүйцэтгэх захирал Л.Хулан гэх эмэгтэйн талаар таагүй мэдээлэл гарах болжээ.  Улс төрчид өөрсдийнхөө хүнийг салбар бүрт оруулж, ажлын байраар хангадаг. Түүний нэгэн адилаар Л.Хулан захирал мөн л нэгэн улс төрчийн ойрын хүн хэмээн яригдаж Монголын Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал гэх албан тушаалд томилогдон очсон гэдгийг нэгэн албаны эх сурвалж өгсөн юм.

Тэгвэл  сүүлийн үед Л.Хулан захиралаас болж олон жил хамтран ажиллаж байгаа Барилга хот байгуулалтын яам, Монголын Барилгын үндэсний ассоциаци хоёрын дунд үлойлголцол бий болох болжээ. Саяхан БХБЯ-аас ажлыг нь гэрээгээр гүйцэтгэж буй байгууллагаа холбогдох дүрэм журмын дагуу ажил гүйцэтгэж буй эсэхэд хяналт, шалгалт хийхээр очсон гэнэ. Гэтэл Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ –ын гүйцэтгэх захирал Л. Хулан шалгалт хийхээр очсон мэргэжилтнүүдийг үл тоожээ. Тэрбээр Та нарт шалгуулахгүй, хэн дуртай нь шалгадаг боллоо.  Надад хэлж асуусангүй гэж уурлан үг амаар доромжилсон гэнэ. Өөрөөр хэлбэл БХБЯ-ны  өөдөөс том зүрх гарган дуугарчээ.  Үүнээс болж дээрх хоёр газрын хоорондын харилцаанд ан ав үүсч, асуудал өөрөөр яригдах болжээ. Тэрээр дан ганц барилгын салбарынхныг үл тоомсорлоод зогсохгүй өөрийн ажилдаг Монголын Барилгын үндэсний ассоциацийн гишүүд, удирдлагуудыг ч хууран мэхлэж, тэдний нэр хүндийг унагааж гэх мэдээллийг тус газрынхан бидэнд өгсөн юм. Эх сурвалжууд Л.Хулан захиралын ажлын чадвар, мэдлэг дутсанаас байгууллагаа шүүхэд дуудуулсан. Улмаар шүүхийн өмнө өөрийгөө хамгаалж гарахын тулд шүүхийн өмнө хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч өөрийгөө ч өрөөлийг ч эвгүй байдалд оруулсан.  Үүнийгээ Монголын Барилгын үндэсний ассоциацийн гишүүд, удирдлагуудаас нуухыг хичээж байгаа гэсэн юм. 

Л.Хулан захирлаас үүдэлтэй энэ бүгдийг засаж, өөрчлөхгүй бол Монголын Барилгын үндэсний ассоциацийн өдий болтол бий болгосон бүхэн үгүй болоход ойрхон байгаа түүний удирдлага Д. Цэрэнжигмэд тэргүүтэй удирдлагууд анхааралдаа авна бизээ. төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буйн хувьд дан ганц Монголын Барилгын үндэсний ассоциацийн асуудал төдийгүй БХБЯ-ны удирдлага Сайд Х. Баделханы ч анхааран шийдэх асуудал болон хувирсан байна. Монголын Барилгын үндэсний ассоциациын гүйцэтгэх захирал Л.Хулан гэх эмэгтэйн талаарх  баримтнаас цухас дурьдхад ийм байна. Түүнтэй холбоотой ноцтой олон баримт байгаа аж. 

 

Эх сурвалж: Үндэсний шуудан



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна