НИТХ-ын дарга асан Ц.Сандуй Home Plaza-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр энэ тухай твиттер сүлжээнд, “Сүүлийн үед сошиал медиа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хоум Плаза-н барилгыг надтай холбож минийх мэтээр холбон гүтгэж харлуулах ажиллагаа хэрээс хэтэрлээ. Би барагтай жижиг харлуулах зүйлс дээр юм дуугардаггүй. Цаг хугацаа үнэн мөнийг дэнслэнэ хэмээн итгэж хүлээцтэй ханддаг.
Би хариуцлагатайгаар хэлье. Наад барилга чинь надтай огт хамааралгүй. Худлаа мэдээллээ зогсооно уу. Мөн тус байгууллагын удирдлагуудаас нийгэмд үнэн зөв мэдээлэл өгөхийг хүсье. Танайхтай нэр холбогдсоор удлаа. Одоо залхаж байна шүү” хэмээн бичсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна