Алт олборлох 92 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ хууль зөрчиж олгосон Засаг даргыг цагдан хорьжээ

9 цаг 16 минутын өмнө

Сэлэнгэ аймагт залуу нарс, хусан ойг хядаж там болгох үндсийг тавьсан алт олборлох 92 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ Ерөө сумын засаг дарга М.Ганбаатар олгосон байжээ.

Тэгвэл урд шөнө түүнийг Улаанбаатарт албадан авчирч цагдан хорьсон байна.

Ерөө сумын засаг дарга Мягмаржавын Ганбаатарт 2019 оны 06 сарын 07-ны өдөр Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм байна.



Дашрамд дуулгахад, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг  энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл аиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан юм.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт  ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгсний үр дүн ийнхүү эхнээсээ гарч байгаа бололтой.


 
Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна