У.Хүрэлсүх стиль гаргаж ажилчдаа загнасан Л.Эрдэнэчулууныг албан тушаалаас нь авч хаяхаар болжээ


“НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг сольчих нам хэзээ гарч ирэх бол.” Нэг ийм явган яриа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилчдын дунд яригддаг аж.

Энэхүү ярианаас НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун гэдэг хүн МАН, АН-д ямар хэмжээний томоохон артай, тэрийгээ ашиглаад аль ч цаг үед албан тушаалтайгаа үлдэж чаддаг нэгэн болох нь ойлгогдож байна.

Тэгвэл суудлаасаа ховхордоггүй түүнийг энэ удаад  албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон гэнэ. Ийм яриа ч саяхнаас Шадар сайдын төвшинд яригдсан гэх. Үүнтэй зэрэгцээд Л.Эрдэнэчулуун даргын зөөлөн суудалдаа тэсэж үлдэхийн тулд байж болох бүхнийг л хийж яваа сурагтай.

Аргаа барсан тэрээр ажилчдаа цуглуулж байгаад У.Хүрэлсүх стилээр толгой түрүүгүй загнаж хүртэл үзэв.

Нэг талаас нь харвал хариуцлага ярьж чаддаг, зарчимч дарга мэт харагдав ч нөгөө талаас нь харвал бас тийм биш. Өөрийнхөө ажлыг өөрөө шүүмжлээд өөрөө өөрийгөө загнаад л байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, түүний энэ мэт сүр бадруулсан яриа нь НМХГ-ын ажил ямархуу байгааг л илтгэсэн дүр төрх юм.



Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна