Зөвлөгөө:Нимбэгний ид шид


Нимбэг гоо сайханд, эрүүл мэнд олон талын ач тустай. Бид нимбэгийг витамин C-гээр баялаг гэдгийг хүн бүр мэднэ. Өглөө бүр нэг аяга нимбэгтэй бүлээн ус нь өөх хайлуулахад тустай байдаг. Түүнээс гадна амттан их идсэний дараа бялуурах мэдрэмж төрөөд байвал нимбэгтэй ус уугаад үзээрэй.

Нимбэгний цэвэр шүүс маш олон талын тустай. Заримаас нь танд дуръдая. Жишээ нь наранд түлэгдэх, түлэгдэлтийн дараах цэврүү, шавжинд хатгуулах, хөнгөн хэлбэрийн шархыг анагаах гэх мэт.  Аялалд явахдаа нимбэгний эфирийн тостой явахад гэмгүй шүү.

Танд нимбэгний шүүсийг хэрхэн хэрэглэж болох тустай зөвлөгөөнүүдийг хүргэе.

Гэдэс гүйлгэхэд

3 ширхэг нимбэгний шүүсийг 500г ус, 1 цайны халбага элсэн чихэр, чимх давстай холиод өдөрт таван удаа уугаад үзээрэй.

Ядарсан нүдэнд 

Хэрчсэн нимбэгний зүсмийг нүдэн дээрээ тавиад үзээрэй. Нүд чинь хэт мэдрэг бол битгий удаагаарай.

Хамраас цус гоожиход

Нимбэгний цэвэр тосноос 5-7 дуслыг хөвөнд шингээж, хамартаа хийнэ. Эсвэл нимбэгний дөрөвний нэгийг хүйтэн усанд хийж хутгана. Ингээд хамартаа дусаагаад 3 минут орчим хамраа хуруугаараа чимхэж байлгаад гаргаарай.

Ханиад эмчлэхэд

1 ширхэг том нимбэгний шүүсийг гаргаж аяга бүлээн усанд хийгээрэй. Мөн 1 цайны халбага зөгийн балаар амталж, балга балгаар ууж хэрэглэнэ.

Хөгшрөлтийн толбо, батгыг эмчлэх

Толбо, батгатай хэсэгт өдөрт гурван удаа шинэхэн зүссэн нимбэгний хэрчмийг тавина.

Цусны эргэлтийг дэмжихэд

1 цайны халбага нимбэгний шүүс, 1 хоолны халбага рапс болон маалингын тосыг нэг цайны халбага зөгийн балтай хольж, өглөө бүр өлөн элгэн дээрээ ууна.

Тайвшруулах зорилгоор, толгой эргэж дотор муухайрахад

Стрессдэж, бухимдсан үед нимбэгний тосноос таван дуслыг алчуурт шингээж, 15 удаа гүнзгий амьсгаа авах

Ядарч сульдсан, анхаарал төвлөрөхгүй байх үед

Нимбэгний цэвэр тосноос таван дуслыг үнэртүүлэгч дэнлүүнд хийж хэрэглэнэ.

Амны эвгүй үнэрийг дарахад

Дөнгөж шахсан нимбэгний цэвэр шүүсийг стакантай бүлээн усанд хийж амаа зайлж хэрэглэнэ.

Толгой өвдөхөд

Нимбэгний таван дусал тосыг амны тал халбага устай хольж, алчуурт шингээгээд дух, хүзүү, шанаагаа зөөлхөн дарж арчина.

Арьсны бохирдлыг цэвэрлэх

Тал нимбэгний шүүсийг, аяганы тал зөгийн бал зөгийн балтай сүүтэй холино. Орой бохирдсон арьсаа цэвэрлэж хэрэглэнэ. Эсвэл цэвэр хоолны халбага тараг, амны халбага элсэн чихрийг тал нимбэгний шүүстэй хольж, нүүрэндээ түрхэж массаж хийнэ. Хэсэг хугацааны дараа угааж, тос түрхэнэ.

Зогисуулахад

Дусал нимбэгний шүүсийг хэлэндээ дусаагаад, хүчтэй залгина.

Суганы толбыг арилгахад

Угаасан органик нимбэгийг зүсэж, сугаа арчина. Хэд хэдэн удаа давтан хэрэглээд үзээрэй. Дезодрантаа мартсан бол хааяа гадагш гарахдаа юмуу аялж байх үедээ хэрэглэж болно.

Үсээ эмчлэх

Хуйх загатнах буюу үс хагтахад нимбэгний шүүсээр массаж хийж болно. Өдөрт нэг удаа уг эмчилгээг хийх буюу загатнаа, хаг арилах хүртэл хийнэ. Үс өнгөө алдахад мөн нимбэгний шүүсийг ангижруулагч шиг үсээ зайлах маягаар хэрэглэж болно. Үс зөөлөн болох ба өнгө орж, энгийн үед хэрэглэдэг шампоны химийн найрлагыг устгана (нимбэг цайруулах үйлчилгээтэй тул цайвар үсэнд зөвлөж байна)

Ядарсан хөлөнд

Ядарсан, хавдсан хөлөнд тал нимбэгийг хөлөндөө үрж, массаж хийнэ. Мөн хөлсийг багасгах, эвгүй үнэр дарахад тустай.

Сорви болон төрсний дараах гэдэсний язралтанд

Сорвинд нимбэгний шүүсийг хөвөнд дусааж, сорвио арчина. Шүүсийг арван минут орчим сорвитой хэсэгт байлгасны дараа угаана. Сорвио арчихдаа нарны гэрэлд байж болохгүй. Арьс эмзэг болдог. Нимбэг нь үхэжсэн арьсны эсийг устгаж, шинэ эс нөхөн төлжихөд тустай байдаг тул арьс уян хатан чанарыг дэмждэг. Гэдэсний язарсан хэсэгт цэвэр нимбэгний шүүсийг түрхэж хэрэглээрэй.

Ус буцалгагч болон кофе машины шохойг цэвэрлэх

Нимбэгний шүүсийг устай хольж, хэсэг хугацаа болсны дараа зайлаарай.

Арьсны хөгшрөлтийн эсрэг

Нимбэгний шүүсийг устай хольж, арьсандаа түрхээд, таван минут байлгаад угаагаарай. Ялангуяа тослогыг арилгах, стрессдсэн арьсанд нэн тустай.

Ваннанд орохдоо

500 грамм нимбэгийг нимгэн хэрчиж, буцалсан усанд хийгээд хэдэн цаг байлгасны дараа орох гэж буй ваннтай усандаа хийгээрэй.

Хумсыг бэхжүүлэхэд

Нимбэгний шүүсийг бага зэрэг оливын тостой хольж, хумсандаа массаж хийнэ. Мөн хумсны шар толбыг арилгах үйлчилгээтэй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна