Цагдаагийн алба хаагчид энгийн иргэний амь насанд халдсан асуудлаар мэдээлэл өглөө


Өчигдөр буюу 2019 оны 9-р сарын 23-нд 18 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч энгийн иргэний амь насанд халдсан тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Тодруулбал  иргэн  Г-г Угтаалцайдам сумаас цагдаагийн автомашиндаа суулган ойролцоо байдаг Атар сумруу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явах замд нь иргэн Г амиа алдсан гэх мэдээлэл байв.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “ 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр 19:40 минутад Угтаалцайдам сумын эмнэлэгт хүн нас барсан байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Мөрдөн байцаах албаны Тусгай субьект үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр ахлуулсан прокурор, шинжээч эмчийг оролцуулсан бүрэлдэхүүн очиж хэргийн газрын үзлэг хийсэн. 61 настай Г нас барсан байсан. Энэ талаар өчигдөр хэвлэл мэдээллийн хоёр сувгаар мэдээлэл гарсан.

Юу болсон бэ гэвэл Төв аймгийн Заамар сумын ахлах мөрдөгч цагдаагийн хамтаар ажил үүргээ гүйцэтгэж явж байсан. Хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн 14 настай хүүхдээс тайлбар мэдүүлэг аваад машинтайгаа явж байх үед тус сумын нутаг дэвсгэрт гар хөл нь цус болсон хүн хоолны газрын гадна орилсон байдалтай байсан юм билээ. Үүний дагуу очиход талийгаач Г согтуугаар  тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Ингээд цагдаагийн алба хаагчдыг эсэргүүцсэн учраас согтуурлын зэргийг нь шалгахаар авч явсан. Энэ үед машинд мөн цагдаагийн алба хаагчыг эсэргүүцэх үедээ бие нь муудсан учраас эмнэлэгт хүргэж өгсөн гэдэг мэдүүлгийг алба хаагчид өгсөн.

Бид хэргийг тал бүрээс нь нарийн шалгах болно. Хэн нэгнийг өмөөрөх биш хэргийн бодит үнэнийг тогтоох нь цагдаагийн байгуулагын хийх ёстой үүрэг. Хоёр цагдаагийн алба хаагчийг тухайн иргэнийг хаяад зугтсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ худлаа. Тухайн алба хаагчид талийгаач Г-г эмнэлэгт хүргэж өгөхөд дөрвөн залуу хүрч ирээд биед нь халдсан байна. Ахлах офицерийн толгой хавдсан. Машин барьж явсан цагдаагийн тархи хагарсан гэсэн мэдээлэлтэй байна. Үүнийг мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна