"Босоо хөх монгол" ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ


“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан тус төрийн бус байгууллагын эх орон, байгаль дэлхийн төлөө хийж буй тэмцлийг цагдаагийн алба хаагчид улстөрчийн захиалгаар зогсоох гэж байгаа тухай мэдээлэл түгээсэн.

Энэ тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага захиалгаар шалгалт явуулдаггүй. Хэн нэгэн хүний гомдол мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Тухайн хэргийн хохирогч иргэн Д албан ёсоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдол үндэслэлтэй байна гэж үзэн баримттайгаар тус ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгалтын ажиллагаа явуулж байна” гэлээ.

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт Эрүүгийн хуулийн 17.6 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна