“Эрдэнэс Монгол”-ын тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг АТГ-аас саатуулжээ


АТГ-аас өчигдөр  “Эрдэнэс Монгол ”  компани дээр ажиллагаа явуулсан байна. Тодруулбал ажиллагааны үеэр “Эрдэнэс Монгол ”  компанийн тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулганыг саатуулсан гэж эх сурвалж мэдээлж байна.

С.Эрдэнэбулганыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан бөгөөд тэрбээр 2016 онд уг албан тушаалд томилогдсон аж.  “Эрдэнэс Монгол” компани нь  Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг нэгтгэсэн байдлаар удирддаг билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна