ЦЕГ-ын даргын тушаалаар Э.Бөхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Өчигдөр 08 цаг 46 минут

Өөрийн эзэмшлийн орон сууцандаа автомат тоглоомын газар ажиллуулж байсан гэх дуулианд нэр холбогдсон цаглаагийн хурандаа Э.Бөхбат уг асуудлын үнэн зөвийг тогтоох хүртэл өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч дотоод хяналтын хэлтэстээ шалгуулах болсон тухайгаа албан ёсоор өчигдөр орой мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гаргаж Э.Бөхбат хурандааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.  Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү "Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатыг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай ЦЕГ-ын даргын тушаал гарсан" гэж мэдэгдлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна