ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө


Өнгөрсөн долоо хоногт Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлжээ.

Тэрбээр “Миний бие удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул ийнхүү өргөдлөө өгч байна. Төрийн ажлыг удаан зогсоож болохгүй учир гэнэт шийдвэр гаргалаа. ЗХЖШ болон нийт ажилчид, зэвсэгт дайчдаасаа уучлал хүсье” гэжээ. 

Хошууч генерал А.Ганбат нь үүрэгт ажлаа хүлээж аваад ердөө зургаан сарын нүүрийг үзэж буй. Ажлаа хүлээн авсан даруйдаа Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц барих ажилд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг дайчлан ажилласан. 

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын түр орлон гүйцэтгэгчийг удахгүй томилох юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна