Бусдын "өөрийнхөөрөө байх" эрх чөлөөг хүндэлцгээе


-Үгүй чи чинь ѳдий хүртэл хүнтэй суухгүй юугаа хийж яваа юм бэ? Хүүхэд шуухад чинь оройтлоо

-Ажил тѳрѳл нь бүтэмжгүй байгаа юм уу? Найз нь нэг сайн лам дээр дагуулаад очьё. Арга чарга хийлгээд л зүгээр болчихно доо

-Бие чинь нэг л сайнгүй байгаа юм аа даа, царай чинь цонхигор байх чинь. Ѳдий насны хүнд таарах сайн витамин байдаг гэсэн, түүнийг л олж уу найз минь

-Наад ѳмссѳн зүүснээ хар даа. Амьтан хүн муу хэлнэ, зээл авч байгаад ч болов аятайхан хувцас авч ѳмсѳѳ хѳ

-За сүртэй ш дээ. Наад архиа балгачих аа, яав л гэж. Бусадтай адилхан наргиж цэнгэж сураа хѳ, уухгүй бол найзгүй болчихдог юм

БУСДАД МУУ ХЭЛЭГДЭХГҮЙ бас БУСДАД ТААЛАГДАЖ АМЬДРАХ ЗОВЛОН

Хэн нэгэн ѳѳрсдийнх нь санаа бодлоос ѳѳрѳѳр ярьвал шоолж инээлдэцгээдэг, тэднээс ѳѳрѳѳр сэтгэж хандвал эгдүүцэн муулцгаадаг, тэднээс ѳѳрѳѳр хувцаславал шоолж дарамталдаг, тэднээс огт ѳѳрѳѳр ѳѳрийн санаа бодлоо илэрхийлбэл нийлж хов жив болгон дамжуулна.

Яг ѳнѳѳдрийн түвшинд монголчууд бид хайрцаглагдсан сэтгэлгээндээ хүн болгоныг хүчээр чихэн оруулж буй. Хайрцагнаас гадна байх хүсэлтэй болгоныг шоолон дарамталж ганцаардуулна. Ах дүүсээрээ, анд найз нараараа “Бусдад муу хэлүүлэхгүйн тѳлѳѳ”-х аянд бүгдээрээ л цѳхѳрч ядарцгааж байна. Гэхдээ эсэргүүцэн зогсоож чаддаггүй. Энэ үзэгдэл Монголын нийгмийн бараан үүл болон хуралдаж, бид заримдаа гэрэл гэгээг ч олж харахгүй бухимдаж байна.

-Ѳѳрийгѳѳ зовоохгүйгээр их мѳнгѳ олон баяжих мѳрѳѳдѳл

-Ѳр тавиад ч болов бусадтай адил тансаг хэрэглээтэй болох тэнэглэл

-Мэдлэггүй байж ухаантай царай гаргах мунхаглал

-Мѳн чанаргүй байж ѳрѳвч сайн хүн болж харагдах жүжиглэл

-Бэнчингүй, чадваргүй байж бусдад худлаа томрох хуурмаглал

-Зорилгогүй байж бусдыг царайчлан дагах зусардалт

-Зориггүй байж худлаа цээжээ дэлдэх гуниглал ѳнѳѳгийн бидний амьдралын дарамт болон хувирч байна.  Ѳѳрт нь ердѳѳ ч зохиогуй булган шубандаа үүртэн байж үнэтэй машиндаа багтан ядан чихэлдэж, ѳрѳѳл бусдын ѳѳдѳѳс ѳмхий үнэрлэсэн мэт ярвайж, хээв нэг газар руу нулимчихаад урсгал сѳрѳн давхиж одох мэт тааламжгүй мэдрэмжин дунд бид амьдарцгааж байна даа. Энэ ертѳнцѳд давтагдашгүй цор ганц бодьгал болж ирчихээд, яагаад ѳѳртѳѳ бус, бусдад таалагдан амьдрах ёстой гэж? Яагаад хэн нэгэн тэнэгүүдийн зохиосон бүдүүлэг дүрэмд захирагдан амьдрах ёстой гэж? Ѳѳрийнхѳѳрѳѳ байсны тѳлѳѳ яагаад бусдад шоолуулан адлагдах ёстой гэж?

БУСДАД СААД БОЛООГҮЙ ЭРХ ЧѲЛѲѲ

Хувь хүний эрх чѳлѳѳ, нийтийн эрх чѳлѳѳгѳѳр хязгаарлагддаг. Энэ хэм хэмжээг хууль тогтоон хязгаарлана. Хэрвээ чиний эрх чѳлѳѳт байдал тань бусдад саад, гай болоогүй бол, тогтоосон хуулийн хэм хэмжээн дотор байгаа бол хэн ч хориглох эрхгүй.

Чи дуртай хувцасаа сонгон ѳмсѳж болно, дуртай хѳгжимѳѳ сонсон бүжиглэж болно, дээд сургуульд сурах уу, ажил хийх үү гэдгээ ѳѳрѳѳ сонгож болно, хэн нэгэнд ухаан алдан дурлатлаа ганц бие явж болно, заавал баяжихгүйгээр энгийн хэрнээ хэрэглээ багатай амьдарч болно, хэн нэгэнтэй найзлах үгүйгээ ѳѳрѳѳ шийдэж болно, шаналгаатай асуудлаа бусдад ярих эсвэл дотроо хадгалж явахаа ѳѳрѳѳ мэдэж болно.

Ямар ч асуудлаар шийдвэр гаргахдаа дотоод сэтгэлээ чагнаж, ѳѳрѳѳ л шийднэ гэсэн үг. Хэрэв шийдвэр тань алдаатай бол бусдад гомдоллохгүйгээр ѳѳрѳѳ лайгаа үүрнэ, шийдвэр тань зѳв байгаад амжилттай болбол ѳѳртѳѳ баярлаж, түүнийгээ бусадтай хуваалцаж болно.

Нийтээрээ сүрэглэн амьдардаг нийгэмд зѳрчиж болдоггүй хэм хэмжээ гэж бий.

-Нийтийн болон бусдын бүтээсэн баялгийг хулгайлан завшиж болохгүй

-Хэн нэгний эрх чѳлѳѳнд халдан зодож, хүчирхийлэн гэмтээж болохгүй

-Архи ууж согтууран, эсвэл хар тамхи татаж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй

-Хорт муу санаагаар бусдын амь насыг хохироож болохгүй

-Худлаа ярьж бусдыг залилан мэхэлж болохгүй

-Ѳѳрийн давуу байдлаа ашиглан бусдыг айлган дарамталж болохгүй

БУСДЫН ЭРХ ЧѲЛѲѲГ ХҮНДЛЭЕ

Ѳѳрийн мѳн чанараа ѳвлѳж, түүнийгээ сайн чанаруудаар баяжуулан тѳлѳвшсѳн хүн бүхэн энэ амьдралд ѳѳрийнхѳѳрѳѳ байх эрхтэй. “Ѳѳрийн бодол ѳѳртѳѳ л зѳв” гэдэгчлэн хүн бүхэн ѳѳрийн дотоод мѳн чанар, санаа бодолтой. “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэгчлэн бие биетэйгээ яг адил байх боломжгүй. Тэгэхээр бусад хүмүүсийг байгаагаар нь ойлгож, хүлээж авч сурах хэрэгтэй болж байна.

1.     Бусдын яриаг анхааралтай сонсон ѳѳрийнхѳѳрѳѳ дугнэлтээ хий. Ѳѳрийн тань талаарх бусдын дугнэлтийг хүндэтгэн сонс. Ѳѳрийн санаа бодлоо бусдад хэзээ ч бүү тулгаж бай

2.     Хэн нэгний талаарх таагүй санаа бодлоо бусдад бүү ярьж бай. Хов болон эргэж ирэхдээ таныг эргэлзүүлэн, тэр хүнийг гомдоодог юм.

3.     Бусдад тусалчихаад магтуулах гэж бүү хүлээ, мартаж орхи. Зарим хүмүүс мартан санаж, олон хүмүүс танд талархахгүй ч байж мэднэ.

4.     Тэнэг юм шиг санагдаж байгаа бол маргалдаж муудалцалгүй эелдгээр холдож од. Тэртэй тэргүй ойлгохгүй зүйлд цаг үрж яана.

5.     Ѳѳрийн зѳв гэдгээ нотлох гэж бүү маргалдан зүтгэ. Ойлголцож чадахгүй бол хэн ч ялагч болдоггүй юм.

6.     Бусдын шүүмжийг сонс, гэхдээ заавал дагах албагүй. Зѳв гэж бодсоноо ав, буруу гэж бодсоноо хая

7.     Амьдралыг нь бүрэн мэдэхгүй байж муулан шүүмжлэх гэж бүү яар. Чиний бодсоноос ч ѳѳр байж болно шүү дээ

8.     Ѳѳрийгѳѳ тѳгс тѳгѳлдѳр хэмээн хэзээ ч бүү бодож бай. Чамаас мундаг хүмүүс зѳндѳѳ бий. Гэхдээ хүн болгонд сайн муу чанарууд оршиж байдаг гэдгийг бүү март

9.     Ѳс саналгүйгээр уучилж бай. Ингэснээр чи юу ч алдаж хохирохгүй шүү дээ.

Бусдын ѳѳрийнхѳѳрѳѳ байх эрх чѳлѳѳг хүндэлнэ гэдэг нь ѳѳрийнхѳѳрѳѳ байх ѳѳрийн эрх чѳлѳѳгѳѳ баталгаажуулж байгаа хэрэг. Олон жилийн дараа эргээд санаж байхад, тэр үед аймшигтай, гарах гарцгүй мэт санагдан шаналж байсан бүхэн ѳчүүхэн жижиг зүйл байсныг ойлгодог.

Энэ чинь аугаа амьдралын багтаамж юм шүү дээ. Тэр үед муудалцан үзэн ядаж байсан зарим хүн ѳдгѳѳ байхгүй болж, зарим нь ѳрѳвдмѳѳр санагдах тохиолдол бий. Тэр үед хаан мэт байсан зарим нь боол мэт болж, боол мэт зүдэрч байсан хүн хаан мэт болсон байх нь бий. Амьдралд “ам гарч” болдоггүй юм.

Алдан гутарч, онон баярлаж явсан ѳдрүүдийн тѳгсгѳлд амьдрал дуусдаг. Сайхан амьдралын богинохон энэ хугацаанд бие биенээ хайрлаж, бие биенийхээ дураараа байх эрх чѳлѳѳг нь хүндэлж баймаар. Энэ амьдралаас амьд буцахгүй бид, эргээд хэзээ ч уулзахгүй.

 
Нийтлэлч: Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна