Бохир урссан хэсэгт халдваргүйжүүлэлт хийжээ


Налайх дүүргийн I хороонд улаан өнгөтэй бохир ус хальж урссан мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шуурхай ажиллан шалгажээ. Шалгалтаар бохирын цооногоос улаан өнгөтэй бохир хальж урссан байсныг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн аж.

Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног худгаа тогтмол лайдаж цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх мэдээллийг өгсөн юм. “Чандмань Налайх” ОНӨААТҮГ нь гэрээний дагуу “Рефон” ХХК-аас 15 тонн, “Ундарга хайрхан” ХХК-аас 16 тонн, нийт 31 тонн бохирыг өнгөрсөн бямба гаригт зориулалтын тээврийн хэрэгслээр зөөж бохирын цооног руу хийжээ.

Харин Ус сувгийн удирдах газрын ажилтны мэдээлснээр өнгөрсөн бямба гаригт бохир хальж урссан худаг дээр бөглөрөл үүссэн тул цэвэрлэсэн. Үүний дараа механик хольц ихтэй бохир ус нийлүүлснээс дахин бөглөрч худгаас хальсан гэв. Бохир ус хальж урссан талбайд ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, аюулгүй болгожээ.

Налайх дүүрэгт мал нядлах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Ундарга хайрхан” ХХК, “Алтай чандмань” ХХК, “Шижир зул” ХХК, “Гомбохайрхан” компани төвлөрсөн бохир ус зайлуулах системд холбогдоогүй, гэрээгээр бохир усаа зайлуулдаг.

Шалгалтаар зарим компанийн бохирын худаг бөглөрсөн байдалтай байсан тул үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо. Бохирын худгууд битүүмжлэлгүйгээс иргэд элдэв хог хаягдлаа худагт хаяснаас эдгээр компанийн бохирын цооногт бөглөрөл үүсэх хэмжээний хольцтой бохир усаа асгасан байж болзошгүй аж.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна