Генерал Б.Хурцын төрсөн эгч Батын Болорыг эрэн сурвалжилж байна


Польшийн цагдаагийн газраас Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан, генерал Б.Хурцын төрсөн эгч Батын Болорыг эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг өчигдөр  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэвлэлийнхэнд өглөө.

Түүний ярьснаар 2005-2008 онд Вена дахь Элчин сайдын яаманд Нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Даваадоржийг Польшийн цагдаагаас хил дамнасан хууль бус наймаанд оролцсон гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа аж.

Харин түүний эхнэр Батын Болорыг ч мөн хууль бус наймаанд нэр холбогдсон хэргээр өнөөг хүртэл эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг тэрээр хэвлэлийнхэнд ярьсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна