Нийт ахмадын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна


Өнөөдөр Ахмадын баярын өдөр. Монгол Улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэж иржээ.

НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний энэ өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулах болсон аж.

Монгол Улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байдаг. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй аж.  Мөн нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос онцоллоо. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна