Д.Жигжиднямааг үүрэгт ажлаас нь чөлөөлж яллагдагчаар татжээ


Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Замын дарга Д.Жигжиднямааг шүүхийн шийдвэрийг биелүүлж үүрэгт ажлаас нь чөлөөлж яллагдагчаар татан шалгаж байна. 

Нийслэлийн прокурорын газраас “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийн удирдах албан тушаалтан, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад хувь хүний орлогын албан татвар, албан татвараас зайлсхийсэн асуудлаар 181000160302 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар яллагдагчаар татсан байна.

Тодруулбал “Д.Жигжиднямааг 2013 оны тавдугаар сарын 25-наас 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд “Фрейт Коммодити Консалтантс” ХХК-ийн удирдах албан тушаалд ажиллаж байхдаа албан татвараас зайлсхийх зорилгоор орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэж үзэн 2018 оны арванхоёрдугаар сарын 3-нд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна