Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж  гадагшаа явж суралцах болсон тул  түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр /2019.10.02/ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар энэ оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажиллажээ.

Тэрбээр анагаахын салбарт  олон жил ажилласан, хүний их эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, Удирдахуйн ухааны магистр  зэрэгтэй эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүн юм байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна