Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах "10 найз 100000 аз жаргалын цэцэг" давалгааг эхлүүлжээ


Монголын сэтгүүлзүйн салбарт олон жил тууштай ажиллахдаа цахим сэтгүүлзүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, “Монголын сайтын холбоо’’-г үндэслэж, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд зориулсан “Жаргалын мод” хандивын аян амжилттай үргэлжилж байна.

Сэтгүүлч Ж.Жаргалсайхан нь хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн ерөнхий оноштойгоор биеийн байдал нь хүнд байгаа тул БНСУ руу үе шаттай эмчилгээнд явахаар болоод буй юм. Эхний ээлжид түүнд 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа билээ.

Сэтгүүлчийн эмчилгээнд зориулан үзэг нэгт сэтгүүлч, уран бүтээлч нөхөд нь 10 найз 100000 аз жаргалын цэцэг давалгааг эхлүүлсэн байна. Тус давалгаанд нэгдэхийн тулд нүүр номондоо 10 найзыгаа меншион хийж уриалахад л хангалттай юм байна.

Энэ талаар сэтгүүлч Б.Цоожчулуунцэцэг өөрийн нүүр номондоо дараах уриалгыг нийтэлсэн байна. Тэрбээр, "Хүнд өвчинтэй чадлынхаа хэрээр тэмцэж, хайртай охиныхоо төлөө амьдралын төлөө зүтгэж байгаа Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслах "Жаргалын мод" аянд зориулан "10 найз 100000 аз жаргалын цэцэг" давалгааг эхлүүлж байна. Энд би 10 найзыгаа дуудлаа. Та бүхэн маань Жаргалсайханы хандивын дансанд 10.000 төгрөг шилжүүлж, бас сайхан сэтгэлтэй 10 найзаа энэ аянд дуудаад өгөөч. Эмчилгээ эхлэхэд 9 хоног дутуу. Гэтэл бидэнд 35 сая төгрөг дутуу байна. Бид арав арваараа нийлээд давалгаалахад энэ мөнгийг босгож, ээж охин хоёрт, үр хүүхдийнхээ төлөө зовж суугаа өвгөн буурал аав, эмгэн буурал ээжийд нь "Аз жаргалын мод"-ыг цэцэглүүлж өгч чадна" хэмээн нийтэлжээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна