С.Эрдэнэ: Эрүүдэн шүүсэн гэх бичлэг бол эвлүүлэг. Энэ бол кино зураг


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан өдөр өнөөдөр тохиож буй. Жил бүр уг өдрийг тохиолдуулан, С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг билээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ тус хэргийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “С.Зориг агсны хэргийн мөрдөн байцаалтын бүх мэдээллийг нууцын зэрэглэлээс нь гарах хэрэгтэй. Нууц гэдэг шалтгаанаар улс төрийн тоглолт хийгээд 21 жил боллоо. Одоо дуусах цаг нь болсон.  Энэ хэргийг гурван шатны шүүхээр үйлдсэн этгээдүүдийг нь тогтоосон. Гэтэл тодорхой улстөрчид улстөр хийж, ашиг хонжоо хайж байна. Хамгийн харамсалтай нь хуулийн салбарыг толгойлж байгаа нөхөр хэргийн захиалагчийг нь зарлана гэж мэдэгдээд жил боллоо. Одоо хүртэл зарласан юм алга.  

Эрүүдэн шүүсэн гэх эвлүүлэг болсон кино зургийг үзсээн, би. Энэ бол кино зураг. Эрүүдэн шүүсэн хэлбэр биш. Эрүүдэн шүүлт өмнө нь ч байсан, өнөөдөр ч байгаа. Цаашдаа хэрвээ энэ үйлдлийг зогсоохгүй байсаар ч байна.  Үүнийг хууль эрхзүйн хүрээнд нь зогсоох ёстой болохоос биш улс төр болгож ашиглаж болохгүй.  Төрийн болон өөр янз бүрийн хэлмэгдүүлэлт өртөж, гар хөлгүй хүмүүс өчнөөн байна. Энэ хүмүүсийн өмнөөс яагаад Ц.Нямдорж, Ж.Батзандан нарын хүмүүс дуугарахгүй байгаа юм бэ. Улстөрийн ашиг хонжоо харах болохоор тодорхой асуудал дээр дуугардаг, нийт ард түмний нийтлэг эрх ашиг дээр дуугардаггүй байж болохгүй. Тэр бичлэг чинь эвлүүлэг байна билээ. Маш өндөр нягтралтай, хүчин чадалтай камераар авсан бичлэг байсан. Хэзээ ч шоронгийн өрөөнд ийм өндөр хүчин чадалтай камер байдаггүй юм” гэлээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна