Улсын хэмжээнд 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ


Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 13 хүний шинжилгээнд коронавирус илэрч, Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,362 болж байна.

Тус тохиолдлууд нь Улаанбаатар хотод бүртгэгдсан бөгөөд 10 тохиолдол нь Ачтан эмнэлгийн эмч ажилчид, тэдний гэр бүлтэй холбоотой, хоёр тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс улбаатай гэр бүлээс дамжсан, нэг нь Голомт банкны ажилтан юм" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна