Улсын хэмжээнд 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ


Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

“Өчигдөр улсын хэмжээнд 22,993 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирус илэрсэн.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч буюу зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Ингэснээр Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 409 болж байна.

Мөн ХӨСҮТ-ийн нэг сувилагчийн шинжилгээнээс халдвар илэрсэн бол үлдсэн 19 тохиолдол нь шинээр үүсээд байгаа кластер голомтуудаас бүртгэгджээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 1,429 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 522 хүн эмчлэгдэж байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна